9-р сар. 10, 2018, 4:30 p.m.


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




"Энэ сарын 15 гэхэд асуудлыг шийдэхгүй бол улс орон даяар ажил хаяна"

Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан, суулт талбай дээр зохион байгууллаа. Одоогоор улсын хэмжээнд 130 гаруй боловсролын байгууллага нэгдээд байгаагийн 100 гаруй нь нийслэл дэх боловсролын байгууллага аж. Нийт 13 цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн бөгөөд энэ сарын 15 гэхэд асуудлыг шийдэхгүй бол улс орон даяар 100 хувь ажил хаяна хэмээн тус ҮЭ-ийн холбооноос мэдээлэв.




Мөн орон нутгаас Завхан, Увс, Дорноговь гэсэн аймгууд нэгдсэн. Бид буулт хийж, асуудалд хандах гэж үзсэн. Тухайлбал, 15 хувиар нэмэгдүүлэх шаардлагаа тодорхой хувиар буулгаж, мөн 300 мянган төгрөгийг бүтэн авах асуудлыг цалин хөлсөнд шингээж өгөх байр сууриа илэрхийлсэн. Гэвч өдийг хүртэл дорвитой хариу, шийдэлд хүрсэнгүй. Түүнчлэн жагсаал, ажил хаялтад оролцож буй сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг ажлаас халахыг оролдсон асуудал гарсан. Тиймээс ажил хаялтад оролцож буй сургуулиудыг, багш нарыг дарамтлахгүй хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг ч хэлж байлаа. Багш нарын суулт 13 цаг хүртэл төв талбайд үргэлжлэн, Төрийн ордныг тойрч цалин нэмэхийг шаардаж, уриалсан юм. 




Холбоотой мэдээлэл


Батзориг улс төрийн тоглоом болж хэдэн шуналтай багш нараар тоглож байна. Багшийн ёс зүй гэж байдаг даа. Багш болгон сайнгүй. Зарим хүүхдүүд багшийгаа эсэргүүцэж хичээл хаядаг болно. Цалин нэмэх шаардлага төрийн үйлчилгээний бүх байгууллагад байгаа. Харин багш нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авч байгаа шүү.
Батзориг улс төрийн тоглоом болж хэдэн шуналтай багш нараар тоглож байна. Багшийн ёс зүй гэж байдаг даа. Багш болгон сайнгүй. Зарим хүүхдүүд багшийгаа эсэргүүцэж хичээл хаядаг болно. Цалин нэмэх шаардлага төрийн үйлчилгээний бүх байгууллагад байгаа. Харин багш нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авч байгаа шүү.
Ажилаа хаясан бол тэгээд өөр юм хтигэээ хииигээж шоучидаааа .цалингиин нэмүүүл төгрөг будааа болондоооо одооо уих тарсан дээршдээээээ
Hvvhdvvd. Ard. Ni. Bgaa. Amidral. Uchnuun. Mungu. Tatdag. Bagadaa. Uyu. Bagsh. Naraa. Abcan. Stalingaa. Zuv. Zarstuulaach.
БҮГДИЙГ АЖЛААС НЬ ХАЛЧИХ ТЭГЭЭД НААНАА СУУЖ Л БАЙГ