Компанит ажил эхлүүллээ

2014 оны 2-р сарын 27 өдөр 16 цаг 50 минут

 

МҮЭХ цалин хөлсийг нэмэгдүүлэх, ҮЭ-ийн болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил дутагдлыг арилгах зорилгоор ҮЭ-үүдийн хаврын кампанит ажлыг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 15-ныг хүртэл орон даяар эхлүүлж байна. Үүнтэй уялдан Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө МҮЭХ-ны зорилгын хүрээнд гишүүн байгууллагуудад хийгдэх ажлын чиглэл болон МҮЭ-ийн холбооны 2014 оны ажлын төлөвлөгөөг үндэслэн Хөгжил-Эв нэгдэл уриан дор үйлдвэрчний эвлэлүүдээс явуулах хаврын кампанит ажлын удирдамжийг боловсруулан хүргүүлжээ.  Кампанат ажлын хүрээнд тэд дараах үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Нэг.МҮЭХ-ны түвшинд:

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит түвшинд үзлэг шалгалт хийх, холбогдох арга хэмжээг авах

Цалин хөлсөө дутуу авч байгаа, хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин хөлс авч байгаа үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчдөөс цалин хөлстэй холбоотой гомдол, саналыг 18001292 болон 70119989 утсаар хүлээн авч, МҮЭХ-ны Хуульч өмгөөлөгчдийн баг, Хууль зүйн зөвлөлгөө өгөх төв, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар дээрх асуудлыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана

ҮЭ-ийн ажилтны эрхийн баталгааг хангуулах талаар ажиллаж, ҮЭ-ийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах

ШӨХТГ, МХЕГ, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Шинжлэх ухааны академи, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг хамтран ажиллах гэрээтэй байгууллагатай нягт хамтран ажиллах

Хоёр. Салбар, орон нутгийн ҮЭ-ийн холбоодын түвшинд:

370 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар санаачлагатай ажиллах, хамтын хэлэлцээртээ нэмэлт заалт тусгуулж, ҮЭ-ийн төлөөллөө оруулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах

Өөрийн салбар, орон нутаг, ААНБ дээр хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилттэй танилцах ажлыг хэлэлцээрийн талууд болон тухайн шатны мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж, холбогдох заавар зөвлөмж өгөх, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарч ажиллах

Аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоод иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх, цалин хөлс, орлогыг хамгаалах чиглэлээр олон талт ажлуудыг тухайн орон нутгийн Засаг дарга, эздийн байгууллагатайгаа хамтарч зохион байгуулах

Өөрийн орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнийн талаар судалгаа хийх, үндэслэлгүй үнийн өсөлтөд олон нийтийн хяналт тавих, цалин хөлсний худалдан авах чадварыг хамгаалах

Улсын болон салбарын хэмжээний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний үзлэг шалгалт хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах

Салбарын ХХДХ-г шинээр болон шинэчлэн тогтоох талаар 2 ба 3 талт хэлэлцээр хийх

Цалин хөлсийг салбарын тарифын болон хамтын гэрээ, хэлэлцээрээр нэмэгдүүлэх зарчмыг баримтлах

Судалгаа, шинжилгээ хийх, судалгааны баазтай болоход анхаарах

Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчдөөс гарсан цалин хөлстэй холбоотой өргөдөл, гомдол, саналыг хүлзэн авч шийдвэрлүүлэх, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг холбогдох байгууллагатай хамтран ажиллах

Гурав. ҮЭ-ийн хороодын түвшинд:

Бүх анхан шатны байгууллагууд хамтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах

Цалин хөлс, орлого болон бүхий л чиглэлээр шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, бусад арга хэмжээг авах

Гэрээ, хэлэлцээрээрээ дамжуулан ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн хамгаалал, орлогыг нэмэгдүүлэх

Ижил төстэй байгууллага, компанийн ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаа болон хамтын гэрээ, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэпжилтийн талаар судлах сургалт, судалгаа, уулзалт, тэмцээн, уралдаан, ACT зэрэг сонирхолтой хэлбэрээр хамтран ажиллах

Гишүүдийн гомдол, саналыг хүлээж авах цаг, булан, нээлттэй хайрцаг зэргийг тогтмолжуулж, ирүүлсэн гомдол саналыг түргэн шуурхай шийдвэрлэх, шаардпагатай үед салбар, аймаг, МҮЭХ-нд хандаж бүтээлчээр ажиллах зэрэг зүйлс багтсан байна.

 

 

www.times.mn

Э.Даваадорж

 

Энэ мэдээ танд таалагдсан бол

хийгээрэй. Танд баярлалаа. TIMES.MN


Холбоотой мэдээ



Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.times.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7709-1619, 99170491 утсаар хүлээн авна.
Зочин 202.61.97.16
kompanit ajliig demjij bnaa. ard tumniihee amidraliig saijruulna gej zasgiin gazar ajilladag biz dee. 2 jil tsalin tetgever nemelgui yun ediin zasagiin osolt yariad bga yum. hedhen kompanii luivarchin ezed bayajaa biz dee.ard olniig huurch chadahgui shu


Шинээр нэмэгдсэн Их уншигдсан


Санал асуулга

Та монголын аль банкинд итгэн үйлчлүүлдэг вэ ?

Валютын ханш