Тэтгэврийн нэмэгдэл ирэх сараас олгогдоно

2014 оны 1-р сарын 05 өдөр 11 цаг 30 минут

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ.  Эдгээрийн 162 нь нийслэлтэй холбоотой санал хүсэлт байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газар тухай бүрт нь холбогдох байгууллагуудаараа дамжуулан хариу өгсөн байна.

Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн учир яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо ханджээ. Эрүүл мэндийн яамнаас “Уг аппаратыг засахаар Чех улсын мэргэжилтнүүд ажиллаж байгаа төдийгүй шинэ аппарат авах, сонгон шалгаруулалтын тендер зарлаж, гэрээ байгуулсан” гэж хариулсан байна.

Түүнчлэн, "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" Монгол Улсын хуулиар 2014 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмнэ гэсэн боловч хэрэгжээгүй байгаа талаар зарим иргэд тодруулжээ. Үүнд ХАХНХЯ-наас “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байна. Энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 дүгээр сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж орно" хэмээн хариулав.

Энэ мэдээ танд таалагдсан бол

хийгээрэй. Танд баярлалаа. TIMES.MN


Холбоотой мэдээ



Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.times.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7709-1619, 99170491 утсаар хүлээн авна.
Зочин 202.170.69.196
tsagaan saraas umnu tetgeberee nemeech ee hugshchuud hetsuudlee
Зочин 103.26.194.75
eruul mendiin yam shine apprat avah gej bgaa geed l dandaa hariuldag yum daanch avdaggyu yum


Шинээр нэмэгдсэн Их уншигдсан


Санал асуулга

Та монголын аль банкинд итгэн үйлчлүүлдэг вэ ?

Валютын ханш