Энтертаймент


Оддын туслахуудаараа хийлгэдэг хачирхалтай зүйлс

1 сар TIMES.MN

Оддын туслахаар ажиллана гэдэг нэр хүндтэй ажил мэт сонсогдож байгаа ч заримынх нь хувьд санаанд оромгүй зүйлсийг хийдэг ажээ. Тухайлбал нэрийг нь хэлэхээс татгалзсан нэгэн кино найруулагч эхнэрийнхээ амаржиж буй агшныг бичиж авахыг хүссэн гэнэ. Тэгвэл бас нэгэн алдартан Лос Анжелест худалдаалагдаж байгаа цагариган талхыг ямар ямар усаар хийдэг болохыг олж мэд гэжээ.

New York Celebrity Assistants - ийг үүсгэн байгуулагч Bonnie Low - Kramen нэрийг нь хэлээгүй нэгэн жүжигчнээс үүрийн 04:00 цагт зочид буудлынх нь 00 - ын цаас дуусч байгааг сануулсан дуудлага авсан гэдэг. Энэ мэт оддын туслахуудаараа хийлгэдэг сонирхолтой зүйлсээс хүргэе.

1. Naomi Campbell

Английн нэрт модель Naomi - гийн туслахаар ажиллаж байсан Rebecca White түүнийг ямар ч зочид буудалд буудаллахын өмнө онцгой шаардлага тавьдаг гэжээ. New York Post - ийн нэгэн ярилцлагадаа тэрээр сараана цэцгийн үнэртэй 25 лааг заасан газарт нь байрлуулахыг хүсдэг. Ингэхдээ угаалгын өрөөнд тавыг харин унтлагын зочны өрөөнд 10, 10 байх ёстой.


2. Lady Gaga

Lady Gaga - ийн туслахаар ажиллаж байсан Jennifer O’Neill түүнээс илүү цагийн $390.000 ам.долларыг нэхэмжилж нэг хэсэг шүүхээр явсан юм. Тэрээр мэдүүлэгтээ Lady Gaga - гийн хүссэн болгоныг хийж өдрийн 24 цагийн турш цаашлан долоо хоногийн турш дэргэд нь унтах нь холгүй байдаг гэжээ.



Lady Gaga Jennifer - ээр цайнаасаа эхлээд зөөврийн компьютер, тампон зэрэг өөрөө хийчих зүйлсээ хийлгэдэг. Мөн 00 - ынхоо усыг хүртэл татуулдаг байсан гэнэ.

3. Frank Sinatra

George Jacobs бол Frank Sinatra - гийн итгэл даасан ганц туслах нь байсан юм. Тэрээр «Mr. S: My Life With Frank Sinatra» дурсамж номондоо толгойнх нь халцарсан хэсгийг дарж өгдөг байсан тухайгаа бичжээ.

4. Adele

Тэрээр өмнө нь чанартай улаан дарсыг Marlboro Lights тамхины хамт захидаг байсан гэнэ. Түүний хувцас солих өрөөнд цай хийх зургаан аяга бас зургаан халбага байх ёстой. Зөгийн бал бас цитрусын төрлийн жимс хэрэглэдэггүй. Мөн гадил, алим болон усан үзэм зэрэг жимс байлгадаг.

5. Cheryl Hines

Жүжигчин Cheryl Hines - ийн туслах гэрийн тэжээмэл амьтдынх нь торыг цэвэрлэдэг. Тэрээр гэртээ хоёр нохой, хоёр усан гахай, гекко гүрвэл, үхэр зусаг мөн хоёр яст мэлхий, зараа тэжээдэг. Тэрээр зарааг арчилж тордох ялангуяа ялгадсыг нь цэвэрлэх маш төвөгтэй ажил гэсэн байна.

6. Justin Bieber

Түүний хувцас солих өрөөнд Швед загас, XS размерын футболка болон цай байх ёстой. Мөн өрөөний хэм тогтмол 20°С - 25°С байна. Тоглолттой тохиолдолд хоёр хайрцаг мөстэй цэвэр ус мөн хоёр хайрцаг Coke болон Diet Coke байлгах ёстой. Хувцас солих өрөө бүртээ индүү мөн индүүний тавиур байлгахыг шаарддаг.

7. Taylor Swift

Кантри дуучин Taylor Swift өглөө болгон Starbucks - ийн кофе уудаг. Ялангуяа сахар орлуулагчтай мөн мөстэй латте болон Americano авдаг. Мөн түүнчлэн аялан тоглолтынх нь үеэр автобусанд нь дөрвөн багц Red Bull, арванхоёр багц Corona болон New Castle шар айраг байх ёстой. Мөн гурван хайрцаг KRAFT brand - ийн Macaroni & Cheese авч явдаг гэнэ.

8. Katy Perry

Тэрээр хувцас солих өрөөндөө ямар ч лиш цэцэг байлгахыг хүсдэггүй. Лиш цэцэгнээс өөр цагаан болон нил ягаан өнгөтэй гарьхан цэцэг эсвэл цагаан сарнай байж болно. Жимс жимсгэнэ түлхүү хэрэглэхийг эрхэмлэдэг болохоор органик жүрж, усан үзэм, алим мөн гадил байна. Мөн брокколи, лууван, цэцэгт байцаа, цоохор майлз иддэг. Гүзээлзгэнэ нь хөлдөөж хатаасан байх шаардлагатай. Бас Santa Margherita болон Pinot Grigioдарс захиалдаг.

9. Beyonce

Beyonce - ийн хувцас солих өрөө тогтмол 25°С байх ёстой. Pepsi - тэй гэрээ байгуулснаас хойш өрөөндөө Coca Cola - ны ямар ч бүтээгдэхүүн байлгахыг хориглодог. Тэрээр Aquafina цэвэр усыг сонгон хэрэглэдэг ба тоглолтынхоо өмнө сарнайн үнэртэй лаа асаана. Цэвэр усны тал нь хүйтэн харин тал нь өрөөний температуртай байх ёстой. Түүний туслахаар ажиллаж байсан хүмүүсээс цалингаа голсон тохиолдол олон байдаг.

10. Rihanna

Тоглолтынхоо өмнө Rihanna тайван уур амьсгалтай орчинд байхыг илүүд үздэг. Ингэхдээ хувцас солих өрөө нь хар эсвэл хөх хөшигтэй байх ёстой. Мөн амьтны зурагтай хивсэнцэр байлгана. Тэрээр хөл нүцгэн гишгэдэг болохоор цэвэрхэн байх хэрэгтэй. Өрөөнд хамгийн доод тал нь таван разетка бас цагаан алтанзул цэцгээр дүүргэсэн дөрвөн ваар байх ёстой.

11. Mariah Carey

Pop Diva хатагтай Mariah Carey Jo Malone brand - ийн ванилийн үнэртэй лаа асаах дуртай. Тэрээр өрөөнийхөө цонх бүрийг хөшигтэй байлгах мөн цагаан сарнайгаар дүүргэсэн хоёр ваар тавихыг хүсдэг. Мөн түүнчлэн өндөр бас навчтай найман өөр ургамал байлгадаг. Өрөөний хэм 23°С байх ёстой ба 1 литрийн савлагаатай 12 ширхэг Fiji цэвэр ус болон гурван лонх хүйтэн Chardonnay авчруулдаг ажээ.

12. Kanye West

Тэрээр тоглолтынхоо өмнө сэтгэл зүйгээ бэлтгэх зорилгоор Hennessyзахиалах нь түгээмэл байдаг. Шүршүүрт хөл нүцгэн орох дургүй болохоор заавал зориулалтын табочка өмсдөг. Харин хувцас солих өрөөндөө бол жимстэй тараг, давсалсан фисташка самар мөн хайрцаг шүдний чигчлүүр захидаг гэнэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочиjuiн    1 жил, 9 сар [41.85.161.170]


Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5% 3% -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081