Нийгэм


Барилгаас 3 метр төмөр труба унаж хүн гэмтээлээ

4 жил, 4 сар TIMES.MN

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт "Хүний толгой дээр төмөр уналаа" гэсэн мэдээлэл ирсний дагуу шалгахад, барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн Н-ийн дээрээс 3 метрийн урттай төмөр труба унаж гэмтээжээ.

Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нутаг дэвсгэрт "Өндрөөс унасан хүн ирлээ" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснийг шалгахад барилгын пасадны ажил хийж байсан иргэн М унаж гэмтэж эмчлүүлж байна.

Мөн "Баянзүрх захын урд талын барилга дээрээс унаж гэмтсэн байна" гэсэн мэдээллийг шалгахад барилгын туслах ажилтан иргэн Э 3-р давхарын шатан дээр хий гишгэж унаж гэмтснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст тус тус шалгаж байгаа юм.Иймээс иргэд та бүхэн барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.