Нийгэм


Б.Ринчений хөшөө мөнхжүүллээ

4 жил, 7 сар TIMES.MN

     Академич Б.Ринчений хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болжээ. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ринчений нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр уг ёслолын ажиллагаа болсон байна. 

 

    Ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат нарын зэрэг албаны хүмүүс,  Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, палентологийн шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд, ач хүү уран барималч Б.Дэнзэн, ач хүү герман хэл судлаач Б.Лигдэн нарын төрөл төрөгсөд, Ардын уран зохиолч, Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч Т.Галсан, түүхийн шинжлэх ухааны доктор, Ө.Бавуу, яруу найрагч Н.Сүхдорж, ахмад зохиолч Л.Банзрагч нарын зохиолчид оролцсон байна.

Академич Б.Ринченгийн гэрэлт хөшөөг түүний ач хүү уран барималч Б.Дэнзэн бүтээжээ.
 
Нэрт эрдэмтний 100 насны ойгоор буюу 2005 оны долоодугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 153 тоот тогтоолоор Алтанбулаг сумын сургуулийг түүний нэрэмжит болгосон юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.