Нийгэм


Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

4 жил, 10 сар TIMES.MN
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин бүртгэдсэн гурван аймгийн зургаан сумын нутагт зургаан тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
 
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай”, Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр”, Рашаант сумын Цэнгэл багт, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар үхрийн боом өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.
 
Мөн Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой”, Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар нутаглаж буй малчдын үхэр газлуу өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.



Холбоотой мэдээлэл