Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 191 тохиолдол батлагдсан байна. Үүний 121 нь Улаанбаатарт, 68 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1963 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2925 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 51 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл