Нийгэм


Хүүхдийн баярын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

4 жил, 3 сар TIMES.MN

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр  “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү уламжлалын дагуу ирэх зургаадугаар сарын нэгний өдөр төв талбайд соёл урлагийн болон худалдаа үйлчилгээний төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл баярын үеэр гарч болзошгүй элдэв осол аваараас сэргийлэх, иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар холбогдох албаныханд үүрэг өглөө. Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн, дүүрэг, хороодод зохион байгуулах баярын нэгдсэн арга хэмжээ, өдөрлөгт худалдаа, үйлчилгээний чиглэлээр оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжийн худалдан борлуулж буй барааны чанар, стандартад хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, аюулгүй байдлыг ханган байцаагч томилон ажиллуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст даалгав.

Мөн парад, урлаг соёлын арга хэмжээг дуу, дүрсний өндөр түвшинд төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газарт, цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах,  зам талбайн тохижилт, цэвэрлэгээг хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох албаныханд үүрэг болголоо.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.