Эдийн засаг


Ч.Ганхуяг:Монгол 70 сая ам.долларын гашуун сургамж авлаа

4 жил TIMES.MN

Хасын гэгдэх, Ард санхүүгийн нэгтгэлийн гүйцэтгэх захирал ийнхүү байр сууриа цахимаар илэрхийлжээ. Тэрээр  "Миний хэлснээр засаг Хан Рэсурсийн 70 сая доллар төлөх л болжийн. Өөрийн толгой өөдөө хайсан чулуу хэзээ нэгэн цагт эргээд бууж л байгаа биздэ? Мөчөөгөө өгөхгүй гадны хүнээс өмчийг нь булаахлаар 2 дахин илүү мөнгө эргээд төлөх л боллоо.  Нөгөө тал бодитоор 30 сая төсөлд хөрөнгө оруулж, шүүх өмгөөлөлд 9 сая ам. Доллар зарцуулж 5 жил дэлхий даяар заргалдсаны дараа шүү. Төр булаагаад ч оросуудтай бүтээсэн зүйл юу ч байхгүй , Дорнод хов хоосон, бах байдгаараа. Том Гашуун Сургамж! Хайран мөнгө, хайран цаг, хайран улсын нэр хүнд! Эцсийн дүндээ том том дарганарын тэнэгтэлийн үр дагавар тэд биш татвар төлөгч бид л төлнө. Дарга нараас хэн төлөхийн, хэн хариуцлага хүлээхийн? Хэн ч төлөхгүй, нэг нэгрүү чихээ л, учир нь олдохгүй нам болно(би шинжээчийн хувьд гадарлаж л байгаа л даа, хэргийн эзэд бүгдээрээ өнөөдөр УИХ-д байж л байгаа, за тэр ч яахав) . Үүнийг л эдийн засгийн томъёо moral hazard ёс зүйн хохирол гэдгийм. Бидний сонгосон бидний эрх ашиг хамгаалах төр засаг мань эргээд сонгогч биднийг хохироож байна. Шударгаар алдаагаа хүлээн зөвшөөрч татвар төлөгч биднээс уучлалт гуйж ямар нэгэн үр бүтээлтэй дүгнэлт сургамж гарсан ч юм байххгүй, 70 сая доллар төлөх нь асар том гавъя юм шиг цээжээ балбаад байх юм. Монгол нэг иймэрхүү...Тэгэхдээ яахав, засаг нэг ч гэсэн асуудал нэг тийш нь шийдэж, ойлгомжтой гашуун сургамж гарч , төлөхгүй шившиг болохгүйгээр , гүрийхийн оронд ямар ч гэсэн олон улсын шүүхийн шийдвэр хүндэтгэж , хохирогчтой учраа олж төлөхөөр болж, урагшаа явж байгаа нь ямаадай  Монгол улс" гэжээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.