Нийгэм


Баавар 1,6, Манлай 3,6 жилийн ял сонсов

4 жил, 3 сар TIMES.MN

Дижитал хамтлагийн анхлагч Ш.Батбаяр буюу Баавар, Ice top хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, М.Бадрал  нарын шүүх хурал өчигдөр Эрүүгийн анхан шатны I шүүхэд болж оройн 19 цагийн үед шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс Д.Манлайжаргал 3.6 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл сонслоо. Тэрбээр мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан хэргээр ял сонссон. Ингэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нь нэгтгэжээ. Харин М.Бадрал гурван сар, нэг хоног баривчлах ял сонссон юм.

Хаалттай үргэлжилсэн шүүх хуралдаанаар Ш.Батбаярт 1.6 жил хорих ял оноолоо. Түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар ял оноожээ. Өөрөөр хэлбэл, түүнийг төрийн албан хаагч үүргээ биелүүлж явахад биед нь халдсан хэргээр ийнхүү ял оноосон юм.

Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн шударга зүйл алга, давж заалдана гэж байв.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.