Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 338 тохиолдол батлагдсан байна. Үүний 213 нь Улаанбаатарт, 124 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1953 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3898 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 78 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл