Эдийн засаг


Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сүүлийн бүртгэл өнөөдөр

4 жил, 2 сар TIMES.MN

 “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлж   бүртгэлийн сүүлийн өдөр бөгөөд өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлжээ. Харин өнөөдөр  бүртгэлд хамрагдаж амжаагүй нийт иргэдийг нэмэлтээр бүртгэнэ. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар 3-р сарын 21-30-ний өдрүүдэд нийт 3359 иргэн хандсанаас 1443 иргэн бүртгэлд хамрагджээ.




Холбоотой мэдээлэл