Нийгэм


Шээс, цусны шинжилгээг өрхийн эмнэлэгт өгнө

4 жил, 8 сар TIMES.MN

Иргэд шээс, цусны шинжилгээгээ ирэх есдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлэгтээ өгөх боломжтой болох байсан ч  зарим дүүргийн өрхийн эмнэлэгүүд аль хэдийн аваад эхэлсэн сурагтай. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацийн төслийн хүрээнд өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний 142 аппаратыг суурилуулахаар болсон.

Аппаратуудыг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах зэрэг сургалтыг энэ сарын 27-30-ны хооронд 142 өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг хамруулсан хийсэн байна. Ингэснээр иргэд шээс, цусны шинжилгээ өгөх гэж заавал дүүрэг дээрээ хэд хоногоор дугаарлах шаардлагагүй болж байгаа юм. Харин өрхийн эмнэлгүүдэд суурилуулж байгаа аппаратын хувьд шээсний шинжилгээгээр дамжуулан арав орчим өвчнийг илрүүлэх юм байна. Мөн иргэд шинжилгээнийхээ хариуг заавал эмнэлгээс авах шаардлагагүй тусгай вэбсайтаар орж, нууц дугаараа хийн авч болох аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.