Нийгэм


Монголын ховор марк, мөнгөн тэмдэг ном мөнгөн медаль хүртлээ

4 жил, 7 сар TIMES.MN
Сингапур-2015 Дэлхийн маркны үзэсгэлэнгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, док, проф Н.Жанцангийн туурвисан “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” ном мөнгөн медаль хүртэж Монгол маркны нэр хүндийг дэлхий дахинд өргөхөд хувь нэмрээ орууллаа.

Н.Жанцан докторын бүтээсэн энэхүү ном нь монгол маркны гадаадын болон монголын нэртэй цуглуулагчдын цуглуулга, бүтээлд тулгуурлан Монголын ховор, онц ховор маркны шалгуурыг тодорхойлж, задлан шинжилгээ хийсэн анхны бүтээл болсон байна.

Монгол маркны нэр хүнд дэлхий дахинд өсөж Монголын зарим ховор марк олон улсын дуудлага худалдаанд 50-100 сая төгрөгийн ханшид хүрч, Монголын морин өртөөний үед хэрэглэж байсан нэн ховор захидлын дугтуй 100 мянган ам доллараар зарагдсан цаг үед энэхүү ном дэлхийн марк цуглуулагчдын анхаарлын төвд байна.

Энэ ном 2015 онд Мөнхийн үсэг компанид 500 хувь хэвлэгдсэн байна



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.