Эдийн засаг


Азийн залуучууд Монголд хөрөнгө оруулах тухай хэлэлцэв

4 жил, 3 сар TIMES.MN


Азийн залуучуудын зөвлөлийн 13-р Ерөнхий ассемблей энэ сарын 18-21-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд өчигдөр Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын форум зохион байгуулагдсан юм. Үүнд  200 орчим бизнес эрхлэгч залуучууд оролцов.

Бизнес эрхлэгч залуучууд Ази, тэр дундаа Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцлээ.

Форумыг нээж Хөрөнгө оруулалтын газрын "Сурталчилгаа зөвлөх үйлчилгээний хэлтэс"-ийн дарга Д.Ирмүүн "Монголд бизнес эрхлэх боломжууд ба хамтын ажиллагаа" сэдвээр, АЙЭСЭК Олон улсын оюутны байгууллагын технологи хариуцсан ахлах ажилтан бөгөөд дижитал маркетингийн олон улс дахь Дэд Ерөнхийлөгч Гордон Чинг "Азийн зах зээл дэх бизнесийн стратегийн ба инноваци" сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Мөн бизнес эрхлэгч залуус банк санхүү, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуулчлал, барилга, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр зэрэг 8 салбарын бизнес хөгжил, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн дүнд Азийн бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бизнесийн стратегиудыг өөрийн улсын залуу бизнес эрхлэгчдийн өмнө нээж өгөх, бизнес эрхлэгч залуучуудын харилцаа холбоог хөгжүүлэх сүлжээ үүсгэх, мэдлэгэ туршлага солилцох, чадамжийг нэмэгдүүлэх, Монголын зах зээлийн өнөөгийн байдал, бизнес боломжууд болон залуу бизнес эрхлэгчдийн төслүүдийг танилцуулах юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.