Эдийн засаг


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн гарын үсэг зурлаа

4 жил, 4 сар TIMES.MN

Монгол Улс, БНБУ-ын хоёр талын албан ёсны хэлэлцээний дараа Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов.

Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНБУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНБУ-ын Гадаад хэргийн дэд сайд Валентин Пориазов нар гарын үсэг зурав.

Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд Вассил Гроудев нар гарын үсэг зурлаа.

БНБУ-ын Дээд боловсролын сургалтын байгууллагуудад монгол оюутнуудыг сургах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНБУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, БНБУ-ын Гадаад хэргийн дэд сайд Валентин Пориазов нар гарын үсэг зурав.

Монгол Улсын ШУА, БНБУ-ын ШУА хоорондын Хамтын ажиллагааны протоколд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, БНБУ-ын ШУА-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, сурвалжлагч гишүүн Стефан Хажитодоров нар гарын үсэг зурлаа.




Холбоотой мэдээлэл


"Монголбанкинд өр төлбөргүй"
"Монголбанкинд өр төлбөргүй"
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.