Улс төр


Д.Ганбат гишүүн бангадуулжээ

4 жил, 5 сар TIMES.MN


Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч даваа гаригт хуралджээ. Энэ үеэр Д.Ганбат гишүүн “Нийслэлийн удирдлагуудаас хариуцлага нэхэж хашраая” хэмээн том дуугарчээ. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаа суухгүй, тэгсэн хэрнээ “цэргүүд”-тэйгээ нийлж, Өршөөлийн хуулийн эсрэг ажиллаж АН-ын нэр хүндийг унагалаа гэхчлэн. Өршөөлийн хуулийг баталсны дараа тус хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдахад бүрэлдэхүүнд нь нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл багтсан ч ажиллахаас татгалзсан юм. Тэрээр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.  Энэ үйлдэл эрхэм гишүүний  дургүйг  хүргэсэн гэнэ.  

Гэвч Гүйцэтгэх зөвлөлийнхөн түүний үгэнд ач холбогдол өгөөгүй бололтой. Зарим гишүүд “Өнөөдөр эрх барьж байгаа АН-ын нэр хүнд УИХ, Засгийн газрын түвшиндээ уначихаад байна. Ажил хийж, нүүр тахалж байгаа ганц газар нь хот болчихоод байхад юун Бат-Үүлд хариуцлага тооцох вэ. Бид өөрсдөө ажил хийж байгаа хүмүүс рүүгээ чичлэх хэрэг үү” хэмээн ярьсан аж. Үүл баатарыг донгодох гэсэн  биш  Д.Ганбат гишүүн харин ч намынхнаасаа зэм сонсчээ.   "Үе үе авцалдаагүй зүйл ярьж, бусдын элэг доог болохоо зогсоовол яасан юм. Өмнө нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүн “Яаж яваад ийм орон гаран нөхөр хуульчдын толгой дээр суучихдаг байна аа” гэж хэлээд толгой сэгсэрч байсан шүү. Тиймээс үг үйлдлээ хянамаар болж дээ” хэмээн зөвлөсөн ч сураг байна.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.