Нийгэм


С.Шойгу сайд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд захидал илгээжээ

4 жил, 7 сар TIMES.MN


ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монголын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд талархлын захидал илгээжээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д айлчлал хийхдээ тус улсын Батлан хамгаалах яамнаас  уламжлал болгон зохиодог олон улсын аюулгүй байдлын Москвагийн дөрөвдүгээр бага хуралд оролцож  “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр илтгэл тавьжээ. Талархлын захидалд  " Бага хуралд та Монголын төлөөлөгчдийг удирдаж оролцсоноор хурлыг онцгой ач холбогдолтой болгож, үр өгөөжтэй яриа хэлэлцээ өрнүүлэхэд тус дэмтэй боллоо. Чуулга уулзалтад Таны оролцсон нь хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэг, цэргийн байгууллагууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр болсон юм. Хуралдааны үед хийсэн хоёр талын уулзалтаар бид цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг ахиулах үндсэн чиглэлийг хэлэлцэн тогтож чадлаа. Оросын цэргийн сургуулиудад монголын цэргийн боловсон хүчнийг буцалтгүй тусламжаар болон хөнгөлөлттэй нөхцлөөр бэлтгэх салбарт харилцан ажиллагаа хөгжүүлэхэд бид бэлэн байна. 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд хийсэн баярын хүндэтгэлийн жагсаалд монголын цэргийн салбар оролцуулсныг би өндөр үнэлж байна. Бид Монгол Улсыг Орос Улсын шалгарсан, найдвартай түнш гэж үздэгээ онцлон тэмдэглэхийг хүсч байна" гэжээ.

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.