Улс төр


Н.Алтанхуяг: Хэдхэн хүний захиалгаар ийм байдалд хүрлээ

4 жил, 5 сар TIMES.MN

Л.Гансүхийн шүүх хурал энэ сарын 10-ныг хүртэл хойшилсон. Энэ удаагийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцсон юм. Тэрээр дараагийн шүүх хуралд ирж Л.Гансүх нарыг  буруугүй гэдгийг нотлох хавтас дүүрэн баримтуудыг авчирах гэнэ. Мөн энэ бүх үйл явдал Шинэчлэлийн Засгийн газрыг унагах төлөвлөгөө байсан. Үүнд цөөн хэдэн хүн холбоотой. Зохион байгуулалттай хийж байгаа улстөрийн үйл явц. намайг хангалттай шахлаа. Миний хувьд, манай хамтрагч нар маш сайн ажилласан хэмээн шүүх хуралд  хэлэхээр бэлдэж үгээ сэтгүүлчдэд хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл,

-Энэ бол цэвэр улс төрийн зорилготой. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд юу юу хийв. Н.Алтанхуягийг яагаад огцруулав. МАНАН-гаа байгуулахын тулд. МАНАН байгуулах нь буруу юм гэж би анхнаасаа хэлж байсан. Тэрнийхээ төлөө өчнөөн дарамт шахалтад орсон. Хожим нь МАНАН байгуулах нь буруу байжээ гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх. Хоёр жил ажиллах хугацаанд миний чих их ч халууцсан даа. Бид чөмгөө дундартал зүтгэсэн. Өглөөнөөс шөнө хүртэл ажиллаж, хагассайн өдөр ч Засгийн газрын хуралдаан болдог л байлаа. Гол зорилго нь л Шинэчлэлийн Засгийн газрыг унагах. Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахдаа би ард түмний төлөө ажиллахаар гарч ирсэн болохоос бүлэглэл юм уу нам дамнасан хүмүүст үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа тод томруун хэлсэн. Ингэж хэлснийхээ төлөө том шахалтад орж өчнөөн зүйлд өртсөн. Миний охинд хүртэл хэрэг үүсгэж, миний ойр хавийн бүх хүнийг шоронд хийсэн. Л.Гансүхтэй шүүгдэж байгаа охиныг зургаан сар, Л.Гансүхийг гурван сар шоронд хорьсон байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд суулгасан. 21-27 насны гурван залууг 5-6 сарын хугацаанд хорьж байгаад энэ хэрэгт холбогдолгүй юм байна гээд сулласан байна.

Л.гансүхийг буруугүй гэдгийг нотлох баримтуудаа шүүх хуралд ирэхдээ авчирна. Надад зузаан хавтас бий.  “Нүүрс” хөтөлбөр эхлэхэд уурхай дээр хэлж байсан үг, хөтөлбөр үргэлжлээд Толгойтын өртөөнд хэлж байсан үг гээд их юм бий. Улаанбаатар хотод “Нүүрс” хөтөлбөрийн ач тусыг 17000 гаруй мянган айл байдаг. Энэ бүх баримтаа аваад оролцоно.  Монголчууд одоо бүгд Л.Гансүх бол хэрэгтэн гээд хүлээгээд авчихсан. Шүүх хурал ч болоогүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад л олон нийтэд гэмт хэрэгтэн гээд цоллогдчихсон. Монголд нэг хачин жишиг тогтчихсон байна. Хүний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр нийтэд зарлаж байна. Хэвлэлийнхэн дамжуулаад зогсохгүй гол нь төрийн байгууллагууд албаны хүмүүс гэмт хэрэгтэн мэтээр мэдээлэл хийдэг нь маш аймшигтай. Төрийн байгууллага нь цөөхөн хүний гарт байна. Том акул, авлига хээл хахуулын хэргээр ярьдаг томчуудтайгаа зууралдахгүй байна. Монголын нийгэм ялзарчээ. Энэ хэрэг цагаадна гэдэгт би эргэлздэггүй. Хэрэв цагаадахгүй бол ард иргэдийн төлөө ажил хийсэн хүн яллагдана гэдэг байж боломгүй зүйл. Хэдхэн хүний захиалгаар хийгдэж байгаа ажил. Удахгүй захиалагч нар нь ч ил болох байх аа. Г.Дэнзэнгийн хэрэг ч гэсэн яг л Л.Гансүхийн хэрэгтэй адилхан шүү дээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.