Улс төр


Хөгжлийн банкны хуудуутай гэх тайлан энэ долоо хоногт ил болно

4 жил, 7 сар TIMES.MN

УИХ-аас Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд санхүүгийн  шалгалт хийхэд Самурай бондын 30 тэрбум иенээс 5,7 тэрбум иен сох дутсан гэх урьдчилсан мэдээлэл байна.  Уг шалгалтын дүнд энэ долоо хоногт байнгын хороонд танилцуулах юм.

Шинэчлэлийн Засгийн газрын үед Чингис, Самурай гээд маш өндөр үнийн дүнтэй их хэмжээний зээлийг авсан. Үүнээс зөвхөн Самурай бондын хүрээнд 280 сая долларын зээл авсан ч Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын зээл дутуу орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байгаа аж. Ажлын хэсгийнхний сэжиглэж буйгаар Самурай бондыг зээлэхэд  зуучилж өгсөн компанид шагнал болгож 50 долларыг бэлэглэчихсэн байж магадгүй гэнэ. Мөн арилжааны банкуудад байршуулж байгаа мөнгөний гэрээг шалгаж үзэх эхрэгтэй гэж үзэж байна. Тиймээс ажлын хэсгийнхэн аудитын дүгнэлтийг шуурхайлахыг хүссэн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Гарамгайбаатарын "Монроуд" компани Архангай аймгийн Солонготын даваа, Халзан бүргэдээ чиглэлд 100 км зам барих тендерт оролцож хөгжлийн банкнаас 30 тэрбум төгрөг авчихаад ажлаа хийж дуусгаагүй гэдгийг ч ч УИХ-ын зарим гишүүд чуулганы үеэр шүүмжилж байсан.

Хөгжлийн банк улстөрчдийг  нам харгалзахгүй тэжээж байсан гэдгийг харуулсан баримт ч байгаа юм. МАН-ын гишүүд голчлон багтаж байгаа дээрх ажлын хэсгийнхэн АН-ынхан хөгжлийн банкнаас их  хэмжээний зээл авсан гэж ярьж байгаа ч МАН-ынхан ч энэ их мөнгөнөөс хүртсэн байна. Мөнгөний авдар болсон Хөгжлийн банкнаас "MCS" групп гэхэд 100 сая доллар, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын "Нью Прогресс" групп 10 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл ч бас байгаа аж. 

Энэ мэтчилэн баруун солгойгүй мөнгө цацаж байна гэх шүүмжлэл дагуулсан хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Аудитын дүгнэлтээр Хөгжлийн банкийг алдагдалтай ажилласан гэсэн бол гүйцэтгэх захирлын хэлж буйгаар 133 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Улсын төсөвт 32 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэсэн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.