Зөвлөгөө


Таны нүүрийг 5 насаар залуу харагдуулах маск

4 өдөр, 9 цаг TIMES.MN

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг учраас цагаан будааны шүүсээр нүүрэ арчилсанаар нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, чийгшүүлж өнгөлөг болгодог. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүсээр хэрхэн маск бэлдэх талаар зөвлөе. 

Хэрэг болох зүйлс:

  • 3 халбага будаа
  • 1 халбага сүү
  • 1 халбага зөгийн бал


Хийх дараалал:

- 2-3 аяга усанд будаагаа хийж сайтар буцалгаад усыг нь шүүж авна
- Шүүж авсан будаан дээрээ 1 халбага сүү, 1 халбага зөгийн балаа хийж сайтар хольж хутгаад хөртөл нь байлгана.
- Цэвэр, хуурай арьсанд маскыг хэрэглэх бөгөөд маскыг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгана.
- Дараа нь маскаа арилгахдаа шүүж авсан цагаан будааныхаа усаар угаана.

Наад зах нь долоо хоногт нэг удаа, энэ маскыг хэрэглэснээр та үр дүнг нь мэдрэх болно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.