Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас коронавирусийн шинэ хувилбар болох "Омикрон" мутац олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хуралдлаа.
Хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан "Дэлхий нийтэд шинэ хувилбарыг судалж эхэлсэн. Эцсийн байдлаарх дүгнэлт гараагүй байна. УОК-ын хурлаар хэд хэдэн асуудлыг авч шийдвэрлэлээ.
Омикрон хувилбар халдварласан тохиолдол одоогоор Өмнөд Африкаас гадна Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавид бүртгэгдсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн Израиль, Ботсван, Хонконг, Бельги улс байна. Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа улс орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж байгааг зарласан.
Сэтгэгдэл