Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 486 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 291 нь Улаанбаатарт, 195 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 4 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6 733 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2640 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 109 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл