Эмгэнэл
10 цаг, 19 минут
Б.Энхбаяр: Сургууль, цэцэрлэгээс хэмнэчихээд гишүүд тойрогт…
18 цаг, 23 минут
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах…
18 цаг, 30 минут
“ЕС-145” нисдэг тэргээр ойн түймрийн тандалтын анхны нислэг…
22 цаг, 3 минут
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга
22 цаг, 6 минут
С.Жамбалжамц: Тамирчин шантрах бус бэрхшээлийг давах хүчтэй…
22 цаг, 7 минут
Herbalife Nutrition компанийн албан хаагчид Үндэсний цэцэрл…
22 цаг, 15 минут
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол …
22 цаг, 28 минут
Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕ…
1 өдөр, 13 цаг
Д.Сумъяабазар: Смарт картыг хэрэглээнээс хална
1 өдөр, 15 цаг
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас Тэди төвийн зүүн хойд уул…
1 өдөр, 16 цаг
Д.Түвдэндорж: УДШ хуулиа мөрдөж, Х.Баттулгыг АН-ын даргаар …
1 өдөр, 16 цаг
ЗГ: Элсэн чихэр ёотон ургамлын тос, цагаан будааг гаалийн т…
1 өдөр, 17 цаг
17 настай хүүхэд Ачит нууранд осолджээ
1 өдөр, 18 цаг
Барилгын кран орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг…
1 өдөр, 18 цаг
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн…
1 өдөр, 19 цаг
Баруун аймгуудын ноолуурыг үнэгүйдүүлэхгүй байхыг хүслээ
1 өдөр, 20 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 98 халдвар шинээр бүртгэгдлээ
1 өдөр, 20 цаг
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын …
1 өдөр, 21 цаг
Монгол иргэд Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа…
1 өдөр, 21 цаг
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
1 өдөр, 22 цаг
Хөгжлийн банкны “багц” хэргийг тойрсон “бага сага” явдал
1 өдөр, 22 цаг
ШУУРХАЙ:Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яаралтай хуралдах…
2 өдөр, 14 цаг
И.Мөнхжаргал: Ардчилсан намын бүртгэлийг будлиулж байгаа ту…
2 өдөр, 14 цаг
НМХГ: Эмээлт дэх мах боловсруулах компани нунтаг бодис хэрэ…
2 өдөр, 15 цаг
Улс төрийн 20 гаруй намуудын төлөөлөл сонгуулийн тогтолцоон…
2 өдөр, 15 цаг
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар эх, н…
2 өдөр, 16 цаг
Д.Сумъяабазар: Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруу…
2 өдөр, 16 цаг
Б.Лхагвасүрэн: 2023 оны эхнээс инфляц нэг оронтой тоо руу о…
2 өдөр, 18 цаг
Гүнтийн замыг маргаашаас хаана
2 өдөр, 18 цаг
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Авлигын эсрэг х…
2 өдөр, 18 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 77 халдвар шинээр бүртгэгдлээ
2 өдөр, 20 цаг
Шинжээчийн дүгнэлт: Д.Сосорбарам руу цацсан нунтгаас химийн…
2 өдөр, 21 цаг
Финляндын сургуулийн боловсролын талаархи сонирхолтой барим…
2 өдөр, 21 цаг
Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалд…
2 өдөр, 21 цаг
"Хотулун гүнж" Латин Америкт гарна
2 өдөр, 21 цаг
АТГ: 42 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна
2 өдөр, 21 цаг
Төрийн хэмнэлт хэрэгжиж эхлэв
2 өдөр, 21 цаг
У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засга…
2 өдөр, 21 цаг
Хятад улс иргэдээ гадаадад аялахыг хориглов
2 өдөр, 22 цаг
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр томилогдох уу?
3 өдөр, 14 цаг
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Т.Доржханды…
3 өдөр, 16 цаг
Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтээр амарна
3 өдөр, 17 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliamen…
3 өдөр, 17 цаг
Манай иргэд Индонез улсад визтэй зорчихоор болж байна
3 өдөр, 18 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариал…
3 өдөр, 18 цаг
ЭМЯ: Ковидын 29 тохиолдол бүртгэгдэв
3 өдөр, 20 цаг
Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ
3 өдөр, 21 цаг
Ким Чен Ун COVID-19-ийн дэгдэлтийг "агуу цочрол" гэв
3 өдөр, 21 цаг

Г.Занданшатар: Сайн цаг, сайхан ирээдүйн төлөө хамтран зүтгэхийг уриалъя

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

 

Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

 

Хүннү гүрэн байгуулагдсанаас хойших хоёр мянган, Монголын нэгдсэн тулгар төр байгуулагдсанаас нааших найман зууны түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх түүхэн тэмдэглэлт үйл хэрэг энэ өдөр тохиосон юм.

 

Энэ бол Монгол хэмээх улс үндэстэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон үйл явдал байлаа. Энэхүү Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйгийн илэрхийлэл, цаашид бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг юм.

 

1911 онд өрнөсөн Үндэсний ардчилсан хувьсгалын дараах Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан баримт бий.

 

Энэ үед Манжийн засаг захиргааг халж, өөрийн хууль тогтоомжийг боловсруулан мөрдүүлж, Улсын Дээд, Доод хурлыг байгуулан ажиллаж байсан нь Үндсэн хуульт төрийн байгуулал тогтоох эрмэлзлийн илэрхийлэл байсан юм.  

 

Улмаар 1921 оны Ардын хувьсгалын дараа Үндсэн хуультай болох асуудал эрчимжиж, Тангаргын гэрээ, Улсын Хурлын дүрэм, Нутгийн захиргааны дүрэм зэргийг баталсан бөгөөд эдгээр нь Үндсэн хууль батлахаас өмнөх Үндсэн хуульчилсан баримт бичгүүдийн нэг гэж судлаачид үздэг билээ.

 

Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг 1922 онд МАН, Ардын Засгийн газрын “Хууль цааз зохиох тухай” тогтоолоор Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржаваар ахлуулан Жамсрангийн Цэвээн, Бат-Очир гүн нарын зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг.

 

Дээрх тогтоолд “…Англи мэт хэмжээт цаазат, ардын эрхт олон улсын хууль дүрмийг харгалзан, одоогийн засгийн үндсэн журамд нийцүүлэн” Үндсэн хуулийг боловсруулах чиглэл өгсөн байдаг.

 

“Хэмжээт цаазат, ардын эрхт” гэсэн нэр томьёо нь Эзэн хаантай парламентын Бүгд Найрамдах Улсыг баримжаалж байсан хэрэг юм. Гэвч тухайн үеийн гаднын болон дотоодын улс төрийн хүчин зүйлийн нөлөөлөл, шахалтаас болж дээрх ажлын хэсгийг татан буулгаж, богино хугацаанд Үндсэн хуулийн төслийг боловсруулж, батлуулсан байдаг.

 

Үүнд тухайн үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерний нөлөө орсон боловч манай анхны Үндсэн хууль ардчилсан чиг баримжаатай байсан бөгөөд гол үзэл баримтлал нь Үндсэн хуульд тусаж чадсан юм.

 

Ийнхүү улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан учраас Анхдугаар Үндсэн хууль ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ билээ.

 

Тиймээс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний тусгаар тогтнолоороо, улс үндэстнээрээ бахархах бас нэгэн Монгол бахархлын өдөр гэж хэлж болно. Энэ бахархлын эзэн нь монгол хүн ТА, монголчууд БИД билээ.

 

Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийг өдгөө бид мөрдөн хэрэгжүүлж байна.

 

Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон баталгаажуулсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 2 жилийн ой энэ өдөр давхцаж байгаа билээ.

 

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдсан.

 

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сахин хэрэгжүүлж, САЙН ЦАГ, САЙХАН ИРЭЭДҮЙН төлөө хамтран зүтгэхийг ард түмэндээ хандан уриалъя. 

 

Монгол эх орон минь мөнх оршиж, төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР


       

Сэтгэгдэл