Нийгэм


Сурагчдын дүрэмт хувцас 59-140 мянгын үнэтэй байна

4 жил, 7 сар TIMES.MN

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн эх орондоо үйлдвэрлэсэн, 40 хувийн ноос,  60 хувийн полистр материалаар хийгдсэн эдэлгээ сайтай дүрэмт хувцсаар жигдэрч эхэлсэн.

Улмаар сурагчийн дүрэмт хувцсыг нийлүүлэх зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрүүдэд олгосон билээ. Харин энэ хичээлийн жилд төрөөс ямар нэгэн зохицуулалт хийлгүйгээр дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг шууд оёдлын үйлдвэрүүдэд өгчээ. Товчхондоо оёдлын салбарынхныг үнэ, чанараараа өрсөлд гэсэн шийдвэрийг Аж үйлдвэрийн яамнаас гаргажээ. Ингэхдээ төрөөс сурагчийн дүрэмт хувцасны үнэд зохицуулалт хийж, хяналт тавихгүй гэлээ.

2015-2016 оны хичээлийн жилд шинээр 200 мянга орчим сурагчийн дүрэмт хувцсыг шинээр үйлдвэрлэнэ гэж салбар яамныхан нь тооцоо гарчээ. Үүнээс 50-60 мянган нь нэгдүгээр ангид элсэн орох шинэ сурагчдынх, үлдсэн 150 мянга орчим нь бага ангиас дунд анги, дунд ангиас ахлах анги руу шилжин орсон хүүхдүүдэд шаардлагатай гэсэн тооцоолол байна. Харин дүрэмт хувцасны үнийн тухайд 59-140 мянгын хооронд хэлбэлзэж байгаа юм.

Дүрэмт хувцасны оёдол, материалын чанарын асуудал дээр ч Аж үйлдвэрийн яамнаас хяналт тавих боломжгүй гэлээ. Зөвхөн дүрэмт хувцастай холбоотой гомдол гаргасан иргэдийг тухайн хувцсыг оёсон оёдлын үйлдвэрүүдтэй холбож, тухайн гомдлыг барагдуулж өгөх хүсэлтийг тавих юм байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.