Нийгэм


Ачаа тээвэрлэлтийн тариф өслөө

4 жил, 8 сар TIMES.MN

Наймдугаар сарын 1-нээс Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар” төмөр замын даргын долдугаар сарын 24-ний өдрийн А-163 тоот тушаал дагуу төмөр замын долоо, найм, 11-р бүлгийн галт тэрэгний тариф тус бүр 10%-иар нэмэгджээ. Дээрх тушаал дагуу наймдугаар сарын 01-нээс өмнө эдгээр бүлгийн барааны галт тэрэгний тээвэрлэлтийн захиалга өгсөн ч замд явж байгаа ачааны тээврийн хөлс нэмэгдэх болсныг "УБТЗ" ХНН-ээс мэдэгдсэн байна. 

Барааны төрөлд хамрагдах зүйлс:


Долдугаар бүлгийн бараа: Жонш, жоншны концетрат кокс.

Наймдугаар бүлгийн бараа: Автомашин, унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, ХАА-н механизм, тэдгээрийн задалсан, задлаагүй бие, анги, зүйлс.

11-р бүлгийн бараа: Чулуун нүүрс болон экспортын нүүрс.

                     




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.