Эдийн засаг


Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа

4 жил, 3 сар TIMES.MN

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм.

Сонгуулийн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжих санал хураахад санал хураалтад оролсон 60 гишүүнээс 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр өмнөх сонгуулийн хуулиуд болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуулиудыг хүчингүй болгох санал хурааж, олонх нь дэмжсэнээр дээрх хуулиуд хүчингүй боллоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.