Нийгэм


Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэнэ

4 жил, 11 сар TIMES.MN
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон зураг төсвийн ажлын  үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх тухай” А/785 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын  дахин  төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон  зураг төсвийн ажлын үлдэгдэл хөрөнгийн  жагсаалтыг баталлаа.
Батлагдсан  төсөл  арга  хэмжээг  санхүүжүүлэхэд  шаардлагатай 981 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, холбогдох хууль болон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгав.
Мөн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт,  хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
ГЭР  ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 2014-2015 ОНД
ОН  ДАМЖИН  ХЭРЭГЖИЖ БУЙ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
              БАРИЛГА  УГСРАЛТ БОЛОН ЗУРАГ ТӨСВИЙН АЖЛЫН ҮЛДЭГДЭЛ
ХӨРӨНГИЙН  ЖАГСААЛТ
 
/сая төгрөг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилХугацааТөсөвт
өртөг
2015 онд санхүүжих
1Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 72 дугаар сургууль орчмын гэр хороололд Холбооны 6-8 яндантай 1900 м, 2-4 яндантай 1559 м, нийт 27ш стандартын дунд худагтай холбоо мэдээллийн худаг сувагчлалын зураг төсөл, барилга угсралтын ажил2014-2015643,0443,0
2Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Орон сууцны XIV хорооллын “А” хэсэгчилсэн талбайд Холбооны 8 яндантай 510 м, 6 яндантай 240м, нийт 10ш стандартын дунд худагтай сувагчлалын байгууламжийн зураг төсөв, барилга угсралтын ажил2014-2015180,019,0
3Дарь-Эх орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл /БЗД 2-р хороо/    Б блок /15.5 га/2014-2015194,0100,0
4Мамба дацан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл  /БЗД 2,4-р хороо/  А блок /20.0 га/   2014-2015250,0100,0
5Мамба дацан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төсөл /БЗД 2,4-р хороо/     Б блок /24.0 га/    
2014-2015           
300,0150,0
6Цэргийн хотхоны орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөл /СХД 1,2,20-р хороо А блок /26.6 га/2014-2015319,0169,0
 ДҮН 1886,0981,0
 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.