Эдийн засаг


Ж.Оджаргалын араас "Петровис"-ийн босс "бослоо"

4 жил TIMES.MN
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа зарим асуудалд “Энержи Ресурс” ХХК-иас албан ёсны мэдэгдэл гаргаж, компанийг ор үндэсгүй гүтгэж байгаа талаар мэдэгдсэн. Энэ үйл явдалтай холбогдуулан тус компанийн толгой “Mongolian Mining Corporation”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргал тайлбар хийсэн билээ. Тэрээр "Энержи Ресурс”-ын дийлэнх хувьцааг “М-Си-Эс”, “Шунхлай”, “Петровис”, “Худалдаа хөгжлийн банк” гээд үндэсний компаниуд эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчид гээд муулуулаад л байдаг. Гэтэл бодит байдал дээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний ногдол ашиг аваагүй л явж байна. “Энержи Ресурс”-ын гадаад, дотоодоос татсан бүх хөрөнгө оруулалт эцсийн сохор зоос хүртлээ Монголын эдийн засагт, Монголын бизнесүүдэд, монгол хүмүүст шингэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон юм яриад яахав, хэдхэн тоог л давтаад хэлье. Өмнө ч яригдаж байсан байх. “Энержи Ресурс” улсаас нэг ч төгрөгний санхүүжилт аваагүй, цэвэр хувийн хөрөнгөөр амихандаа л өмнийн говийн бүсэд нүүрс, аж үйлдвэрийн цогцолбор байгуулчихсан юм шүү дээ. Өөрөөр хэлвэл улсыг нэг төгрөгний ч эрсдэлд оруулаагүй.

2009 оноос хойш 760 тэрбум төгрөгийн татвар төлөөд, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, Монголын эдийн засагт хоёр тэрбум ам.долларын валютын экспорт оруулж ирсэн. Ухаа худаг төсөлд 2700 гаруй монгол компани 2.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлсэн байдаг. 2009 оноос хойшхи Монголын эдийн засгийн өндөр өсөлтөнд оруулсан хувь нэмэр, далайцаараа Оюу толгойн дараа хоёрт орохоор л том хөрөнгө оруулалт. Улсынхаа ачаанаас ийм хэмжээгээр үүрэлцээд явж байгаа үндэсний компани юм шүү. Ийм тодорхой байхад “Хятадын компани, дампуурсан компани” гэх мэт гүтгэсэн, ад үзсэн яриа цөөн хэдэн улстөрчдийн амнаас их гарах юм даа, хэлэх ч үг алга" гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа эзэмшигч, Петровис компанийн босс хатагтай Ж.Оюунгэрэл цахим хуудсаар байр сууриа илэрхийлжээ. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.