Улс төр


Б.Болор: Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо нэгдэнэ

4 жил, 6 сар TIMES.MN
“Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцож, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслийн талаар танилцууллаа

                  


1. 2015 оны төсвийн орлогыг 7.1 их наядаар төсөвлөж орж ирж байсан. 2016 оны тухайд 6.9 их наяд төгрөг байхаар тооцлоо6.9 их наяд гэдэг бодитой тоо.

2.Олон улсын гаргасан прогнозоор зэсийн үнэ ирэх онд 6100-6600 ам.долларын хооронд байна гэсэн тооцоолол бий. Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөх, эрчимжүүлэхэд анхаарч, мөн эрдэс баялгийн үнийг хамгийн бага үнээр тооцсон байгаа

3. Монгол Улсын төсөв сүүлийн зургаа, долоон жил тогтмол нэмэгдэж, данхайж ирсэн байна. Дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдлаа бонд гаргаж нөхдөг. Энэ хэмжээгээрээ их наядаар хэмжигдэх хөрөнгийг төсөв идсэн байна

4. Төсөв энэ их хөрөнгийг идээд байна гэдэг нь хувийн хэвшил рүү орох хөрөнгөө идсэн гэсэн үг

5. Бид төсвөө танаад, эрүүл болгоод үр нөлөөллөөр нь хувийн хэвшлээ дэмжээд чөлөөт зах зээлийн эдийн засаг руугаа орно

6.Гааль, Татвар хоёрыг нийлүүлсэн байгаа

7.Нэгтгэж болох, ажлын давхардлыг арилгах агентлагуудыг нэгтгэж, мөн татан буулгаад эрх үүрэг нь яамандаа шилжээд явж болох ийм агентлагуудыг татан буулгаж байгаа. Мөн сангуудыг тодорхой хэмжээнд бууруулна

8.2016 онд улсын төсвөөс 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкин дээр 450 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

9. Инфляцийг 4 хувьд барих зорилт тавьсан

10. Тендэр нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй. Ийм ажлыг царцаагаад ирэх жил рүү шилжүүлэх арга хэмжээ авч байгаа

11. Сүүлийн 6-7 жилд Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн байна

12.  Дэлхий дээр хаана ч ийм 10 хол давсан давхар байшинд үйл ажиллагаагаа эрхэлдэг дүүрэг гэж байхгүй. Энэ их тансаглалыг зогсооё гэж байгаа юм. Мөн унааны зардал, жолооч нарын орон тоог хасна

13.Төсөв батлагдчихвал хойш дэд сайдуудын албан тушаал байхгүй болно

14. Агентлагуудын хувьд Татвар, Гаалийн ерөнхий газар нэгдэж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн газар нэгдэж байна. Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газар татан буугдана

15.  Цомхотголд орсон хүмүүсийг дахин сургалтад хамруулах, хувийн хэвшил рүү оруулах боломжуудыг хайна






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.