Нийгэм


МИАТ-ын онгоцыг 3 цагаар саатуулсан хүн хэн байв

4 жил, 11 сар TIMES.MN

     Саяхны нэг өдөр МИАТ-ийн онгоц зорчигчдодоо урьдчилан мэдэгдэлгүйгээр Новосибирскт 3 цаг саатсан байна. Уг үйлдэл нь зорчигчдын бухимдлыг хүргэж нилээн хэл, ам болсон гэнэ. Тэгвэл тус онгоцыг саатуулсан хэргийн эзэн нь "Мишээл" группийн захирал, Иргэдийн хурлын төлөөлөгч н.Энх-Амгалан юм байна. Энэ захирал ажилтнуудтайгаа Новосибирскт буухын тулд ийм бүдүүн зүрх гаргажээ.

 

Уг үйлдлээс болж МИАТ-ын захирал Г.Жаргалсайханд хариуцлага тооцохоор болсон байна. МИАТ компани нь зорчигчдынхоо эрх, ашгийг нэн тэргүүнд тавих ёстой бөгөөд нэг хүний үгээр  бусад үйлчлүүлэгчдээ гурван цаг саатуулсан гэдэг шалтгаанаар түүнд ийнхүү хариуцлага тооцохоор болсон байна. Мөн онгоцонд явсан зорчигчдын хохирлыг тооцоолох ажлууд хийгдэж эхэлжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.