Нийгэм


Автомашингүй өдөр төвийн замыг хаана

4 жил, 7 сар TIMES.MN

 Зургадугаар сарын 6-нд буюу бямба гарагт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тиймээс 07.00 цагаас 19.00 цаг хүртэл хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу буюу Гэсэрийн уулзвараас Сансарын тунелийн замуудыг хаахаар төлөвлөжээ. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохиож байгаа юм.

Энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж,  явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.