Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
6 цаг, 50 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
10 цаг, 26 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
10 цаг, 40 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
15 цаг, 20 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 12 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 13 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 15 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 15 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 3 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 9 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 10 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 10 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 14 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 14 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 14 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 14 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 14 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
4 өдөр, 1 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 3 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 7 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 11 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 12 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 12 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 12 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 14 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 15 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 15 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 15 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 10 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 14 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

Урагшлах биш ухарсан ардчилал

Олон улсын Ардчиллын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Энэ өдрийг өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөө ба ардчилал уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ жил “Залуу үеэ эрт чадавхжуулах нь” уриан доор тэмдэглэж байна.

Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш өдгөө 33 дахь жилийнхээ ойтой золгож буй. Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг. Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Манай улсын хувьд ардчилсан сонгуулийн зарчмаар төлөөллөө сонгож төр засгаа байгуулдаг. Гэтэл тухайн сонгууль нь үнэхээр ардчилсан байж чадаж байна уу? гэвэл асуудалтай. Сонгууль нь эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн оролцох тоглоом болсон нь ардчиллын суурь зарчим болох нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцүү оролцуулахад хамгийн том саад бэрхшээл болсоор байна. Тухайлбал манай парламентын бүтэц хэт харьцангуй буюу шийдвэр гаргалтад эрэгтэйчүүд 83 хувийн давуу байдлаар оролцож байна. Бусад төлөөлөл болох эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, цөөнхийн төлөөлөл хангагдаагүй байна.

Учир нь тэдэнд мөнгөний сонгууль буюу шударга бус тоглоомд оролцох хүч дутаж байна. Бусад улс орнууд ардчиллаа бэхжүүлэхээр дээрх саад бэрхшээлийг даван туулах олон арга хэрэгсэл ашигладгын нэг нь квот буюу төр тусгай арга хэмжээ авч оролцоо, төлөөллийг хангадаг. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн квотын тэмцэл 20 гаруй жил үргэлжилж өнгөрсөн хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэр дэвшүүлэх квотыг 30 хувьд хүргэж баталсан. Уг 30 хувийг доод хязгаар бус дээд тааз гэж ойлгодог улс төрийн намуудыг ч хөдөлгөх хөшүүргийг Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр хийж чадсан. Улс төрийн намууд ч сонгогчид, гишүүд, олон улсын өмнө ч тэгш төлөөллийг ханганаа хэмээн амлалт өгсөн. Гэтэл одоогийн улс төрийн намуудын шинээр “барьж” буй шинэ бүтцэд дээрх амлалт, хуулиа хэрэгжүүлэх хүсэл сонирхол дутуухан харагдаж байгааг нуух юун. 

EIU (Global insights and market intelligence)-аас жил бүр гаргадаг ардчиллын индексийн сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харъя. 2006 оноос Ардчиллын индексийг танилцуулж эхэлсэн бөгөөд 165 тусгаар тогтносон улсыг хамардаг байна. Манай улс анх ардчиллын индексийг танилцуулж эхлэх үед буюу тэртээ 17 жилийн өмнө 56 дугаар байрт жагсаж байжээ. Харин 2022 оны тайланд дурдаснаар 66 дугаар байрт буюу “Хагас ардчилсан улс” (Flawed democracies)-ын эгнээнд эрэмбэлэгдсэн байна. Энэхүү ангилалд нийт 48 улс багтаж байгаа бөгөөд бидний өмнө Шри Ланк, Румин, Гана зэрэг улсууд жагссан байна. 

17 жилийн үзүүлэлтийг харвал бид урагшлах биш ухарсаар байгааг харж болохоор байна. Бидэнтэй ижил гараанаас гарсан улс орнууд хөгжлөөрөө толгой цохиж, хүний хөгжлөөрөө хол орхиод байхад бид нэг алдаандаа хэдэнтэй бүдэрсэн хэвээр байна. Ухрах замгүй сонгосон ардчиллын замаа зүлгэж, тордож, урагшлах нь бид бүхний үүрэг билээ. 


Сэтгэгдэл