Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
5 цаг, 31 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
9 цаг, 7 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
9 цаг, 21 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
14 цаг, 1 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 11 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 12 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 13 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 13 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 2 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 8 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 9 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 9 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 13 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 13 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 13 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 13 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 13 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
4 өдөр
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 2 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 6 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 10 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 10 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 11 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 14 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 14 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 14 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 8 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 13 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэхээр санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.14) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзлаа.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзаж байгаадаа баяртай байна гээд БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг судлаж байна гэж уулзалтын эхэнд танилцуулав.


Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмэгдүүлсэн. Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судлаж, Монгол Улсад нэвтрүүлж байна. Мөн Үндэсний Ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухаан чиглэлээр туршлага судалж байна. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Их Хурал болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь парламентын бүлэг, парламент хоорондын Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдтэй уулзах, санал солилцох энэхүү сайхан завшаан тохиож байгаад баяртай байна. БНСУ, Монгол Улс эрт дээр үеэс түүхэн хэлхээ холбоотой, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байдаг хэмээн цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргыг манай хоёр улсын соёл, уламжлал, түүх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж, туршлага солилцох асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг тань гүнээ талархал илэрхийлье. Иймд БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол, өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт хийх зэрэг бүхий л туршлагаасаа хуваалцах, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн гэлээ.

Түүнчлэн, Үндэсний Ассамблейн дэргэд Хууль зүй, төсвийн хүрээлэн, мөн судалгааны чиглэлээр хэд хэдэн байгууллага ажилладаг. Бид Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, манай хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг танилцуулах болсныг дуулгав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг илүү ахисан түвшинд хүргэх, бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахаа уулзалтын үеэр дахин нотлов.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй, манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон бөгөөд 800 жилийн тэртээгээс ахан дүүсийн харилцаа тогтоож ирсэн хэмээн уулзалтын үеэр дурдав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёо-г Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.


Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, БНСУ-ын парламентын бүлгийн хамтран даргалагч Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад албаны хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл