Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
5 цаг, 29 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
9 цаг, 4 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
9 цаг, 19 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
13 цаг, 58 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 11 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 12 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 13 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 13 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 2 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 8 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 9 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 9 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 13 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 13 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 13 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 13 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 13 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
4 өдөр
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 2 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 6 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 10 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 10 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 11 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 14 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 14 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 14 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 8 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 13 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль”-аар ажиллах уу?!

Б.ДАМДИН


 

Сонгууль дөхсөн. Улстөрчдийн хувьд эгзэгтэй үе эхэлсэн. Нарийн ухаан, торгон мэдрэмжээр ажиллах цаг ирсэн. Яг ийм үед улс төрийн дэвжээнд дахин зодоглож магадгүй байгаа Спортын сайд Б.Бат-Эрдэнэ сэм сэмхэн барьц алдсаар байгаа л харагдана. Хэд хоногийн өмнө түүний Оросын Элчинтэй уулзсаны дараа нийтлэлч Баабар тун эвгүйгээр “жиргэсэн” харагдав. Тэрбээр “Олимпын сайд, аварга Орос Элчинтэй уулзаж, орос тамирчдыг худалдаж авах гэрээ хийжээ Улсаа хэрэгт оруулав аа. Хэдэн буриад, тува, халимагийг эхлээд хувь хүмүүстэй нь сэм тохирон Монголын харъяат болгоно уу гэхээс дэлхий даяар зарладаггүй юм” гэсэн байв. Жиргээний зарим эвгүй үгийг хасаж хүргэв. Энэ яриа нийтийн ам дамжиж дуусаагүй байхад аваргын тухай ахиад нэг эвгүй хөдөлгөөний сураг гарав. Тэрбээр “..МОNADA-г татан буулгах нь зөв юм байна” гээд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар зэхэж байгаа цуу таржээ. Сонссон хүмүүс нь “...Аварга арай үгүй байлгүй дээ” л гэж байна. Хэрвээ тэр МОNADA-г татан буулгах талаар бодитойгоор яриад унавал Баабар байтугайд л баалуулна даа. Яагаад гэхээр Монгол Улс дэлхийн шившиг болно. Уг нь Спортын сайд Б.Бат-Эрдэнэ допингийн шинжилгээний наадах цаадах, МОNADA-гийн ил, далд бүгдийг мэдэх ёстой хүн байгаа юм. Допингийн шинжилгээ өгнө, авна гэдэг бол дэлхийн дүрмээр хийгддэг процесс гэдгийг тэр л мэдэх учиртай. Их спортын тамирчдын хувьд өглөөний цай уухтай л адил заавал байдаг шалгуур нь шүү дээ. Тодруулбал, Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA гэж бий. Түүний зааварчилгаагаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага буюу МОNADA ажилладаг. Энэ байгууллагыг Монгол Улс 2007 онд ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаас гаргасан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдсэнээр байгуулжээ. Тэр утгаараа МОNADA нь Монгол Улсын нэгдсэн Олон улсын хууль, конвенц, коде, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдамж, зөвлөмжийн дагуу л үүргээ хэрэгжүүлэн ажилладаг гэсэн үг. Гэтэл БТСУХ нь МОNADA-гаа болж өгвөл байхгүй болгочих санаатай юм даг уу даа. Ингэхдээ Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоолоор 2020 онд БСШУСЯ-тай байгуулсан гэрээгээр дөрөөлөхийг оролджээ. Уг нь тэр гэрээ хэрэгжсэнээр манай тамирчдын олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэж, мөн гаргасан амжилт нь баталгаажсан. Ийм үр дүн сайтай, амжилттай өндөрлөсөн байгаа юм. Гэтэл тэд мушгин гуйвуулж, матаж, гүтгэх зэргээр МОNADA-гийн үйлийг үзсэн байдаг. Тамын тогооны үлгэр шахуу л юм болж. Яаж гэхээр, дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг өгөх хугацаа болоход спортын асуудал яаманд харьяалагдахаа больсон байв. Тиймээс ЗГХЭГ-аас асууж сураглаж байгаад 2021 онд БТСУХ-нд хүлээлгэн өгчээ. Тэр тайлан нь санхүүгийн олон улсын стандартын хүрээнд, хууль дүрмийн дагуу хийгдэж, санхүүгийн хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулсан эд шүү дээ. Гэтэл БТСУХ “...Хүлээн авахгүй” гэсэн байдаг. Тэр үед л БТСУХ-ны удирдлагад байдаг хэдхэн хүн WADA-гийн салбар гэж болох МОNADA руу халдаж эхэлсэн байдаг юм байна лээ. Өөрсдөө “...Тайлан хүлээж авахгүй” гэсэн атлаа цаагуураа “...МОNADA нь төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй. Мэдээ тайлангаа өгдөггүй” гэж матна. Ингэж зохиосон матаасаа албан тоотоор хүргүүлж байсан нь баригдсан аж. Тэр ч байтугай БТСУХ нь Токиогийн олимп болон Бээжингийн өвлийн олимпод оролцсон тамирчдын 2021, 2022 онд хийгдсэн Допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг 2023 оны наймдугаар сарын сүүлч хүртэл шилжүүлээгүй явж ирсэн. Тэрийг төлөх үүрэг нь БТСУХ-ных гэсэн үг. Гэтэл үүнийхээ буруутнаар МОNADA-г нэрлэж “...МОNADA допингийн шинжилгээний төлбөрийг зориудаар төлсөнгүй. Үүнээс болоод тамирчид хохирч байна. Улс орон цагаан тугийн дор тэмцээнд орохоор боллоо” гэх мэтийн цуу тараасаар ирсэн. Ер нь балласан даа. Мөн БТСУХ-ны даргын хүсэлтээр ҮАГ-аас МОNADA-г хагас жил гаруй шалгасан байна. Тэгэхэд нь санхүүгийн ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал илэрсэнгүй. МОNADA -ийн Допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зардал нь ямар нэгэн зөрчилгүйгээр 2021 ондоо Засгийн газар, Сангийн яаманд хаагдсан байдаг. Ингээд байхад л БТСУХ-ныхон “Тайлан хүлээж авахгүй” гэчихээд “Тайлан өгдөггүй. Төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй. Санхүүгийн их зөрчилтэй. Жил бүр улсаас төсөв авч хяналтгүй зарцуулдаг” гэх мэтийн матаасаа үргэлжлүүлсээр байгаад WADA-гийн ажлын хэсгийг “уриад” авчирчихсан байдаг. WADA-гийн ажлын хэсэг 2022 оны наймдугаар сард ирж ажиллачихаад “...МОNADA нь конвенц, код, Олон улсын стандарт, ДДЭА-ийн заавар зөвлөмжийн дагуу үүргээ гүйцэтгэсэн байна” гэж дүгнэчихээд буцсан. Харин БТСУХ-г “Монголын тамирчдын 2021, 2022 онуудын допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг нэн яаралтай төлж, үүргээ биелүүлэн ажиллах шаардлагатай байна” гэчихээд явсан. Ингэж шахуулсны дүнд л БТСУХ шигшээ багийн тамирчдын 2021, 2022 оны допингийн шинжилгээний төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Ийм л учир жанцан допингийн байгууллага тойроод яваад байна даа. Энэ ерөөсөө Жунглийн хууль гэдэг шиг манайхны нэг “соёл”-той холбоотой. Бүх зүйлийг “монголчлох” гээд үзчихдэг. Монголдоо ойлгодог. Дэлхий гайхдаг. Допингийн асуудлаар ч тэгж мэдэхээр л болоод байна.


Товчхондоо "Жоомоо алах гээд байшингаа шатаадаг" үлгэр болчих вий. Нөгөөтэйгүүр, тэрбээр өнгөрсөн зун нутгийнхаа 100 жилийн ойгоор бөхийн дэвжээнээс зодог тайлсан. Харин энэ асуудалд хайнга хандсанаар улс төрийн тавцан дахь карьераа дуусгахвий.


Тиймээс Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль”-аар ажиллах уу гэдэг олны анхаарлыг татаж байна.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл