Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
5 цаг, 27 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
9 цаг, 2 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
9 цаг, 17 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
13 цаг, 57 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 11 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 12 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 13 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 13 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 2 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 8 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 9 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 9 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 13 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 13 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 13 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 13 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 13 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
4 өдөр
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 2 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 6 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 10 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 10 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 11 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 14 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 14 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 14 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 8 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 13 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө

 Хөвсгөл аймагт 09 сарын 12, 13-ны өдөр зохион байгуулагдаж байгаа “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийнхээ үеэр гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулж, дуудлага худалдаанд орууллаа. Худалдаанд зургаан сумын малчид бод, бог нийлсэн 10-аад үүлдрийн 50 гаруй  малаа оролцууллаа.  


Монгол улсад хамгийн олон буюу 6.3 сая толгой мал тоолуулсан Хөвсгөл аймаг уналга эдэлгээний хурдан чиглэлийн “тэс”, уналга, махны чиглэлийн “дархад” үүлдрийн цагаан адуу, мах, өөх бүдүүвтэр ноосны чиглэлийн “дарха”д үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн “эрчмийн хар ямаа” гээд олон үүлдрийн гойд ашиг шимт малтай.  Өвөлдөө 50 градус хүртэл хүйтэрдэг бүс нутгийн цаг агаар, байгалийн онцлогт зохицсон үүлдэр угсааны малууд амьдын жин, үс ноосоороо илт давуу ашиг шимтэй байдаг байна. Мөн тус аймаг 2022 онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд  2020 онд Сэлэнгэ үүлдрийн 510 толгой  үржлийн үхрийг авчирч малчиддаа түрээсээр өгчээ.


           Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав Монгол Улсын болоод Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлого, холбогдох тогтоол, шийдвэр, хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн салбарт нэн тэргүүн шаардлагатай бодлогын бичиг баримтыг боловсруулж,  хэд хэдэн зорилт  дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа. “Үүлдэр омгийн цөм сүрэг бүрдүүлэх, шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах,  үхэр хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлэх, дэвшилтэд технологи, технологийн шинэчлэл, инноваци нэвтрүүлэх замаар махны экспортын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Олон улсын стандарт шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр, мах бэлтгэлийн тогтолцоо сүлжээг орон нутагт  байгуулах шаардлагатай байна. 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.


          

            Цагаан уул сумын мал үржүүлгийн нэгжийн дарга, мал зүйч П.ТӨРТОГТОХ: Манай нэгж махны чиглэлийн  “Цагаан уул”үүлдрийн  600 гаруй толгой үржлийн хуц бэлтгэж Завхан, Архангай, Булган, Хэнтий Төв аймагт борлуулсан. Судалгаагаар Завхан аймгаас бусад нь газар нутаг маш сайн өсч үржиж, ашиг шимээ өгч байна. Жирийн монгол төлгөн хуц дунджаар 45-48 кг байдаг бол манай төлгөн хуц амьдын чингээр 55-58 кг татдаг. Одоогоор 500 000 төгрөгөөр борлуулж байна гэлээ.

 

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ИТХ-ын төлөөлөгч Х.МӨНХ-ЭРДЭНЭ:

Манай сум энэ үзэсгэлэн худалдаанд 2015 онд батлагдсан “Дархад” үүлдрийн хуцтай оролцож байна. Энэ үүлдрийн хонь нэг нуглам илүү, нарийн ноостой, мах, ноосны чиглэлийнх. Эр хонины гулууз мах нь 45-47 кг, төлөгнийх 22-25 кг татдаг. Хэдийгээр тайгын өндөр уулын бүсийнх ч гэсэн өөр газар нутагшуулах боломжтой “Хишигтмандал” үржлийн нэгж энэ хуцнуудыг бэлтгэж зах зээлд нийлүүлж байна. 350-400 000 төгрөгийн ханштай байна. Хахрин энэ дуудлага худалдаагаар толгой бүрийг 350 000 төгрөгөөр бөөнд нь борлулуах захиалга авла.

           Ренчинлхүмбэ сум дархад үүлдрийн 100 000  гаруй толгой хоньтой. Мөн бид энэ оны 8 сард Дархад үүлдрийнхээ  хонины махыг органик махаар батлуулч чадлаа. Тайгын ховор  тэрдундаа эмийн ургамал ихтэй, цэнгэг устай, өвчлөлгүй газрын мах органик мах мөн болно гэж баталгаажуулсан. Ренчинлхүлбэ сум  1000 гаруй  малчин өрхтэй,  221 мянган толгой мал маллаж байна. 

 

               Д.Амарбаясгалан “Мөрөн Агра” ХХК-ийн кластер төслийн зөвлөх: Яг энэ цаг үед Хөвсгөл аймаг органик мах бэлтгэлийн тухай ярьж байгаа нь чухал. Манай компани органик мах бэлтгэж, экспортод гаргах чиглэлээр ажиллаж байна. Хөвсгөл  аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Тосонцэнгэл гэсэн гурван сумын 1100 малчин өрхийн малчдыг чадавхижуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, хамтран тэжээлээ бэлтгэлдэг байх зэргээр хоршиж ажиллах тогтолцоог бий болгохоор ажла эхэллээ. Өнөөдөр Монгол улсад 170 орчим махны үйлдвэр ажиллаж, жилдээ 30-90 тн мах экспортлогдог. Экспортын дундаж үнэ 2.3 $. Аль аль нь чамлахаар тоо. Бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд дэлхийг  гайхшруулах хямд үнэ.




 Бид органик махаа үнэ хүргэж экспортлож чаддаг байх хэрэгтэй. Хэд хэдэн шаардлага  тавигдаж байна. Үүнийг шийдэхийн тулд бид асуудлыг тогтолцоогоор нь шийдвэрлэх, өөрчлөх хэрэгтэй байна. Мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна.


 

                                                    

Товч:


- Хөвсгөл аймаг жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлж, мал аж ахуйн салбар орлогоороо улсад тэргүүлж байна.

 

-Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариалан эрхлэгчдээ дэмжих, гарал үүсэл нь тодорхой, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн улмаар ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх, шинэ зах зээл, боломжийг нээх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийг 09 сарын 12. 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

-Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах” тухай 36 дугаар тогтоол гарч органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна.

 

-Хөвсгөл аймаг 2022 онд 6.3 сая толгой мал тоолуулж улсдаа малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн. Ямаан сүргийн тоогоор улсад нэгт ордог, жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлдэг.

 

 

 

ОРГАНИК МАХ ХӨВСГӨЛ ЭКСПО -2023”

ХӨТӨЛБӨР

 

 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

 

10:00- 18:00 Намрын ногоон өдрүүд органик мах – хүнсний үзэсгэлэн худалдаа

10:00-18:00 Орон нутгийн хоол үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа

15:00-17:00 Намрын ногоон өдрүүд, гойд ашиг шимт, хээлтүүлэгч мал шалгаруулах үзэсгэлэн худалдааны шагнал гардуулах үйл ажиллагаа.

 


                               Холбоо барих утас: сэтгүүлч Д.Даваадулам 99082638,

                              Хөвсгөл ХХААГ-ын ажилтан Бүжлхам 91081414                     

Сэтгэгдэл