Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
6 цаг, 39 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
10 цаг, 15 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
10 цаг, 30 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
15 цаг, 9 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 12 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 13 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 14 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 14 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 3 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 9 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 10 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 10 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 14 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 14 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 14 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 14 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 14 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
4 өдөр, 1 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 3 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 7 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 11 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 11 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 12 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 12 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 14 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 15 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 15 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 15 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 10 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 14 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

“...Ипотекийн зээлийн 1 хувийг буцаана” гэж ШӨХТГ шоудаж байна

Б.ДАМДИН-ОЧИР

Ойрд нэг таатай мэдээлэл тараад байлаа. “...Ипотекийн зээлийн 1 хувийг буцаана” гэнэ. Эдийн засаг хүнд, иргэдийн санхүү нимгэн байгаа ийм үед энэ мэтийн мэдээ бол чихэр л гэсэн үг. Анхаарлаа. Тэгэхгүй байхын аргагүй. Тэссэнгүй. Судлаад үзэв.

Тэгтэл, энэ худал аж. Шулуухан хэлэхэд, ШӨХТГ-ынхан ингэж худлаа шоудаж байгаа юм байна. Хамгийн тэнэг нь ШӨХТГ-ынхан “хэдэн үе”-эрээ энэ асуудлаар нийгмийг бужигнуулсныг ойлгосонгүй. Өмнөх дарга С.Мөнхчулуун, Н.Мандуул гээд хэвлэлийн хурал хийж, хувийн сошиал хаягаараа янз бүрийн мэдээлэл сэвээд байсныг яагаад ч ухахгүй нь.

Хэрэг явдал юу болсон гэхээр ШӨХТГ-ын нэр бүхий улсын байцаагч нар жилийн өмнө арилжааны банкууд дээр “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар бичжээ. Түүндээ “...Ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулалгүйгээр үндэслэлгүйгээр тогтоож, зээлийн үнийн дүн хамааралгүйгээр зээл олголтын шимтгэлийг нэг хувиар тогтоосон нь 10.7 дугаар зүйлийн 4.7-г зөрчиж, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. ...Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний зардлыг зөрчил үйлдсэн хуулийн этгээд хариуцна” гээд “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас бичжээ. Түүгээрээ банкуудад тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, тэр мөнгийг Төрийн сангийн 100900000... тоот дансанд тушаахыг үүрэгджээ. Харин үүнийг нь банкууд эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Өөрөөр хэлбэл, банкууд ШӨХТГ-ын байцаагч нарын шийтгэлийн хуудас хэмээх захиргааны акттай маргаж, шүүхэд ханджээ. Энэ дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж “Гомдол гаргагч банкуудын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2022 оны наймдугаар сарын 12-ны шийтгэлийн хуудсуудыг, мөн өдрийн зөрчлийн үр дагавар арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгосон” байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны зургадугаар сарын 13-ны магадлалаар “Нэр бүхий банкуудын гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хүчингүй болгох”-оор шийджээ. Ингэхдээ “...Хариуцагч ШӨХТГ-ын шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг хүчинтэй” хэмээжээ.

Нэг үгээр хэлбэл, шүүх дээр энэхүү захиргааны актыг тойроод л маргасан байгаа юм. Харин ШӨХТГ-ынхны шоудаад байгаа “...Ипотекийн зээлийн 1 хувийг буцаах” эсэх тухай асуудал бол энд яригдаагүй байна. Тэгээд ч тэр асуудлыг шийдэхдээ тулбал ШӨХТГ-ын оролцоо шаардлагагүй. Учир нь арилжааны банкууд Монголбанкны бүрэн эрхийн асуудал аж. Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д заасан “Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч, зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн нэг хувиас хэтрэхгүй байна” хэмээн заажээ. Тэгэхээр энэ “нэг хувь” Монголбанк хавьд л шийдэгдэх боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр, эдгээр банк ШӨХТГ-ын байцаагчийн албан даалгавраар даалгасныг хэрэгжүүлээд “...Шимтгэлийг үндэслэлтэй тогтооно” гээд судлаад, тооцоод гаргаад ирвэл одоогийн нэг хувь нь 1.5-2.0 хувь болох ч боломжтой аж. Товчхондоо, олон нийтийн хэрэгцээт, эмзэг сэдвээр ШӨХТГ ингэж хэдэн сарын турш шоудаж, худлаа мэдээлэл тараагаад байгаа нь хэний хэрэгцээ, ашиг сонирхол юм, бүү мэд. Хэрвээ хуулийн “...Худал мэдээлэл тараавал” гэдэг зүйл заалт тэдэнд үйлчилдэг бол лавтай шийтгүүлнэ. Ийм л явдал болж байна даа.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл