Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
5 цаг, 26 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
9 цаг, 2 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
9 цаг, 16 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
13 цаг, 56 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 11 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 12 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 13 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 13 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 2 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 8 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 9 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 9 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 13 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 13 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 13 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 13 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 13 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
4 өдөр
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 2 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 6 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 10 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 10 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 11 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 14 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 14 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 14 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 8 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 13 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

Шүүгч нар чуулж шүүхээ “аврах” талаар ярих уу?!

Б.БАЯР


 

Шүүгч нар нийтээрээ чуулдаг хуультай. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга, шүүхийн шинэтгэлийг боловсронгуй болгох үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хуульд “Нийт шүүгчийн чуулган” гэдэг зохицуулалт орсон. Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан буюу “Нийт шүүгчийн чуулган”-ыг хоёр жил тутамд зохион байгуулагдахаар заасан. Энэ чуулганыг Дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, Нийслэлийн Эрүү, Иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, Дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, ШЕЗ дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн, ийм ажлын хэсэг уг чуулганыг зохион байгуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл, шүүх нь төрийн үйл ажиллагааны тодорхой үүргийг хэрэгжүүлэгч, бие даасан нэг засаглал гэдэг утгаараа “Нийт шүүгчийн чуулган” нь уг засаглалын өөрөө удирдах ёсны хамгийн дээд тогтолцоо болж буй юм. Хууль тогтоогчдын зүгээс Шүүхийн тухай хуульд шүүхийн бие даасан байдлыг боловсронгуй болгох чиглэлээр оруулсан зохицуулалтуудын нэг нь энэ болсон хэрэг. Энэ дагуу анхны чуулган нь 2021 оны аравдугаар сарын 11-нд болж байв. Тус чуулганаар ШЕЗ болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох сонгуулийг явуулсан.. Нийт шүүгчийн олонхын санал авсан Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм. Мөн нууц санал хураалтаар олонхын санал авсан Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нар Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсон. Түүнчлэн төлөвлөснөөрөө “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталсан.


Тэгвэл хоёр дахь удаагийн “Нийт шүүгчийн чуулган” 2023 оны есдүгээр сарын 28-нд болох гэж байна. Чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн энэ сарын 4-нд хуралджээ. Ажлын хэсэгт Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, М.Пүрэвсүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн, ШЕЗ-ийн гишүүн Н.Баасанжав, Л.Энхбилэг нар сонгогдсон байна. Харин ажлын хэсгийн ахлагчаар Дээд шүүхийн шүүгч М.Батсуурийг сонгожээ. Дээрх хуралдаанаар ээлжит чуулганы зохион байгуулалт, бэлтгэл ажил, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт зэргийг хэлэлцжээ. Хэлэлцэх асуудлыг одоогоор олон нийтэд ил болгоогүй байна. Гэхдээ энэ удаагийн чуулган нь удахгүй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Шүүх байгууллагын тухай хуулийн өмнөх болж буйгаараа онцлог юм. Мөн энэхүү “Нийт шүүгчийн чуулган”-аар шүүх зарим “дотоод асуудал”-аа хэлэлцэх мэдээлэл байна. Учир нь “Нийт шүүгчийн чуулган-ыг хуульчлахдаа зорилтыг нь “Шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой” хэмээсэн байдаг. Тэгэхээр шүүхэд итгэх итгэлийг сэргээх, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэх бололтой. Эдгээр дээр анхан, дунд шатны голдуу шүүгч нар ч үгээ хэлж, байр сууриа илэрхийлэхээр бэлдэж буй аж. Товчхондоо, энэ удаагийн “Нийт шүүгчийн чуулган”-аар шүүгч нар шүүхээ “аврах” талаар ярилцах бололтой.


 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл