Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
5 цаг, 23 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
8 цаг, 58 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
9 цаг, 13 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
13 цаг, 52 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 11 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 12 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 13 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 13 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 2 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 7 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 9 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 9 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 13 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 13 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 13 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 13 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 13 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
4 өдөр
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 2 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 6 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 10 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 10 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 11 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 14 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 14 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 14 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 8 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 13 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

Чингис хаан хамтлагтай нэг үдшийг ...

"Чингис хаан” хамтлаг тоглолтоо хийхээр хэвлэлийн бага хурал хийх гэж байна гэсэн мэдээллийг таньдаг сэтгүүлч бүсгүй маань дуулгахад цагаас нь хоцрохгүй байх юм шүү гээд яаран зорьж очлоо. Яагаад гэвэл хүүхэд байхдаа энэ хамтлагийн дууг нь сонсч, амьд хөгжмийн аялгуунд уярч, “амьсгалж” байсан болохоор тоглолтыг нь өөрийн мэдэлгүй хүлээж байсны илрэл биз ээ. Миний мэдэхээр сүүлийн 10 гаруй жил томоохон хэмжээний тоглолт хийгээгүй юм даг. Солгойдуу хоолойтой ч ганцаараа юм чинь хэн сонсов гээд машиндаа “Нүдэн охин” дууг чангахан тавьчихаад дагаж дуулсаар “On and off” продакшны үүдэнд буув. Намайг машинаа байрлуулах гээд мунгинах зуур рок попын домог, нэрт дуучин маань хар цүнхээ гартаа бариад замын дэргэд машинаасаа буугаад орж байгаа харагдана. Товлосон хугацаанаасаа эртхэн очиж бэлтгэлээ базааж буй биз, би ч эрт ирсэн хүн аажуухан орьё хэмээн тайван алхлав. Дотогш ороход үүдэнд уран бүтээлчдийн хэрэглэж байгаа гитарууд, хөгжмийн зэмсэгүүд, хэвлүүлсэн цомгууд гээд фэнүүдийнх нь харцыг эрхгүй булаах зүйлсийг өрж тавьжээ.





Тус продакшныхан энэ удаагийн тоглолтын хэвлэлийн бага хурлыг зохион байгуулахдаа уламжлалт хэв маягаар биш өөр байхыг зорьж дээ гэсэн бодол төрж байлаа. Түрүүлж ирсэн би бээр хурлын зааланд орж халуун кофе шимж, дууг нь сонсох дуртай дуучныхаа талаар хэвлэлд гарсан мэдээлэл, зурагт альбомыг үзэж зогсоод цаг тийм хурдан өнгөрснийг ч анзаарсангүй. Нэг мэдэхэд камер, аппаратаа үүрсэн, дэвтэр барьсан үзэг нэгт нөхөд маань шавчихлаа.

Хурлын танхимын хойморт зассан тайзруугаа МУГЖ Д.Жаргалсайхан нүүр дүүрэн инээсээр өгслөө. Ойрхон суусан учир үйл хөдлөл, үг яриа бүрийг нь шинжээстэй. Хар шил, малгай, буржгар үс, савхи, гинж, том бөгжнүүд нь түүний мөнхийн имиж. Гэвч энэ өдөр цайвар шаргал өнгийн хослол өмсч, энгэртээ алчуур зангидаж, бортгон хар малгай духдуулж, урт хар буржгар гэзгээ ардаа боож, мөнхийн хар шилээ ч марталгүй зүүжээ.



Тэрээр “Ямар олон хэвлэлийнхэн ирээ вэ. Хэвлэлийн бага хурал биш их хурал юм биш үү” хэмээн хөгжөөгөөд “Чингисийн баатрууд” дуугаа эгшиглүүлэв. Амьд хөгжмийн аялгуу, утга агуулга гүн дууны үг, дуучны хүчирхэг хоолойтой уусан нэгдэхэд тэрхүү орчинд ямарваа хүмүүн ахуйгаас тасарч, хэсэгтээ ч гэсэн агшиндаа оршиход хүргэж буй нь урлагийн гайхамшиг юм. Нэгэнтээ МУГЖ Д.Жаргалсайхан ярилцлагадаа “Эцсийн эцэст хүн төрөлхтөн хоёр гайхамшигтай зүйл бий болгосны нэг нь их утга зохиол. Нөгөө нь хөгжим. Утга зохиол гэдгийг үгийн утгын хязгаар дотор элин халин нисэх шидэт оюун ухаан гэж би ойлгодог. Хөгжим болохоор үгийн утгын хязгаараас даваад эгшгийн хязгаар руу орчихдог. Ийм хоёр том эрх чөлөөг энэ хүн төрөлхтөн хоёр гартаа бариад боссон гэж боддог.Араас нь урлагийн гайхамшигт бүх төрлүүд жагсана даа” хэмээн онцолж байсан нь санаанд тодхон үлджээ.
Дуугаа өргөж хуран цугласан хэвлэлийнхнийг эх түүхээрээ бахархуулсныхаа дараа хэвлэлийн хурлаа нээж, товчхон мэдээлэл өгөв.

Тэрээр “ Рок попын урлагтай амьдралаа холбосон бидний хэсэг нөхдүүд Чингис хаан нэрийн дор 30 гаруй жил уран бүтээлээ хийж ирлээ. Зарим хүмүүс асуудаг л даа. Яагаад энэ нэрийг өгсөн юм бэ, өмнөх түүх рүүгээ өнгийх гэсэн үү гээд. Бидний үед эзэн хааны тухай уншиж судлахаа зарлах байтугай нэрийг нь ч хэлж чаддаггүй тийм хаалттай үе байлаа шүү дээ. Гэхдээ дэлхийг түвшитгэсэн агуу хааны тухай өөр улсын хамтлаг, дуучдаас монгол хүн илүү дуулж чадна гэсэн итгэлдээ хөтлөгдөн энэ нэрийг өгч, уран бүтээлийн шинэ хуудсаа нээж байсан. Баруун Германд Чингис хаан хамтлаг байгуулагдсан байсан. Англид Хувилай хаан, Хар хорин гээд рок хамтлаг ч бий. Гэхдээ бидний түүхийг монголчуудаас илүү дуулна гэдэгт одоог хүртэл үл итгэсээр ирсэн. 2007 оноос хойш томоохон тоглолт хийгээгүй. Стадионд анх удаа тоглолтоо хийж та бүхэнтэйгээ уулзах гэж байгаадаа” хэмээгээд үгээ таслав. Эхний эгнээнд, өөдөөс нь хараад сууж би бээр түүнийг өгүүлбэрээ дуусгалгүй микрофоноо хажуугийн хүндээ шуудхан өгөхөд огт гайхаагүй. Учир нь тэрээр олон ч ярилцлага өгч, олон ч хэвлэлийн бага хурал хийж, тоо томшгүй олон удаа тайзан дээр гарч түмэн хүний нүдний өмнө уран бүтээлээ туурвидаг уран бүтээлч товч мэдээлэл хийхэд сандрана гэж үгүй. Гагцхүү их хааны түүхээр омогшсон буй заа.

Монголын рок попын ууган хамтлаг болох “Чингис хаан” нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд гурван өдөр дараалан хийснээс хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо 2023 оны 9 сарын 16-ны хагас сайн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж Монголын түмэн олны сонорыг мялаах гэж байна.

Тоглолтын найруулагчаар “On and off” продакшн ажиллаж байгаа аж. Үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү оруулж эхлэх юм байна. Тиймээс эртхэн очоод байраа эзлэн хамт олон, найз нөхөд, ах дүү нараараа аяны ширээ, сандлаа байршуулан тойрон тухлан сууж нэгэн оройг доргиж, жаргаж, цэнгэж өнгөрүүлэх боломжтой аж. Дотогш нэвтрэхэд хоол, ундаа, ус, пиво борлуулах асарууд байршиж борлуулалтаа хийх учир гаднаас хүнсний зүйлс оруулахыг хориглох аж. Тоглолт 17:30 цагаас урилгаар ирсэн уран бүтээлчдийн дуугаар эхэлж дараагаар нь “Чингис хаан” хамтлагийн 35 уран бүтээлээр үргэлжлээд шөнө дөлөөр өндөрлөнө гэж төлөвлөжээ.

 “On and off” продакшны захирал С.Ононбат “Тэр оройг хамтдаа дуу хөгжмийн баяр болгон тэмдэглэе гэж бодож байна. Монголын Рок попын үе үеийн авьяслаг дуучид, хөгжимчид, залуучууд маань ая дуугаа өргөнө. Бид XX зуун-XXI зуун гэсэн хоёр зууныг дамнан ажиллаж амьдарч, сурч хөгжиж байгаа үнэхээр азтай үеийнхэн. ХХ зуунд зохиогдож дуулагдсан дуу XXI зуунд хэрхэн эгшиглэх нь хүмүүст бас сонин байгаа болов уу” гэлээ.



Тоглолтонд урилгаар МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Ж. Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, СТА С. Наран, дуучин Наагий, Хар сарнай хамтлаг, Никитон хамтлаг, Киви хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх юм байна.
“Макс музик энтэртаймент” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн “Чингис хаан/Chinggis Khaan group / гэсэн фэйсбүүкийн цахим хаягаар орой бүр лайв хүргэж байгаа шүү. Манай рок попынхон идэвхитэй оролцож байгаа. Дээд, дунд, дараагийн үеийн түүхийг холбож байгаа түүх бүтээгч түүхэн уран бүтээлээ та бүхэнд өргөн барих гэж байна” хэмээн онцолж тодотгов.

Зохион байгуулалт хариуцаж байгаа “Нэгүн консалтинг” ХХК-ийн захирал Ч.Пүрэвхүү “Хүмүүс тоглолтынхоо билетийг эрт захиалж авдаг болоод байгаа. Маргааш буюу 9 –р сарын 12 ны өдрийн 12 цагт хямдралтай тасалбар борлуулалт хаагдах юм. Та бүхэн ticket.mn –ээс тоглолтын тасалбарыг 39000 төгрөгөөр захиалаад аваарай. Үүнээс хойш тоглолтын тасалбар 59000 төгрөгөөр борлуулна. Амжиж аваад илүүг хэмнэ” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр тайлбар хийв.
“ХХI зуун” тоглолтын тасалбарыг 1950 болон Нарантуул зах, Зайсан, Хар хорин, Зайсангийн танктай хөшөө, УИД, Хүчит шонхорын явуулын цэгүүдэд худалдаалж байгаа юм байна.

Энэ хэвлэлийн бага хурлын үеэр түүний хүү гэнэтийн бэлэг барив. МУГЖ Д.Жаргалсайханы хүү “Аавдаа тоглолт зохион байгуулах гэж байгаад баяр хүргэе. Би ч гэсэн амьд хөгжимд дуртай. Хэдэн жилийн дараа аав шигээ домогт хамтлагийг үүсгэн байгуулаад хамт нэг тайзан дээр зогсох мөрөөдөлтэй. Аавдаа хайртай шүү” гээд тоглолтонд нь амжилт хүслээ.


Ингээд товлосон хэвлэлийн хурлаар товчхон, тодорхой мэдээлэл өгөөд өндөрлөж, МУГЖ Д.Жаргалсайхан спортынхны сүлд дуу шиг түгэн дэлгэрсэн “Тамирчны ялалт хямдхан олдоогүй “ хэмээх дууг дуулж, хотын төвөөс багагүй зайтай ч тал бүрээс зорьж ирсэн хэвлэлийнхнийг хөгжмийн хэмнэлд бүүвэйлээд үдэн гаргалаа.

Дуун эгшиг, эерэг мэдээлэлд хэдхэн хором саатсандаа миний сэтгэл нэг л гэгэлхэн болж, тоглолт болох хугацааг хуруу даран тоолж, амандаа “Нүдэн охин”дуугаа аяланхан ажилруугаа хурдлав.

Нүдэн охин
Усны шувууд буцаж нутгийн нуур эзгүйрсэн
Уйтай намрын бороо гуниг шивнэсэн энэхэн орой
Гуниг шивнэсэн энэхэн орой
Сайханаас тань сайхан чиний тухай дурсамжийг
Санан санах мөрөөдлөө сэтгэлдээ дуу болгон шингээлээ
Нутаг нутгийн залуус наадмаар нэг цугларахад
Нэгэн охинтой би харц тулгарч учирсан юм
Чамтай юу ч яриагүй чимээгүйхэн ширтэлцсэн
Чиний нэрийг мэдэхгүйдээ нүдэн охин гэж сэтгэлдээ шивнэсэн
Дуулсан дуундаа би өөрөө уяраад
Дурласан сэтгэлдээ би шатаж явна даа
Дараа жилийн наадам даанчиг хол байна даа
Дахин уярах заяа хэзээ гэдгийг хэн мэдэх юм бол
Тунгалаг, дөлгөөхөн ухаалагхан харцтай
Тэнгэрлэг дүрийг чинь би сэтгэлдээ дуу болгоно шингэлээ

Тэмдэглэл хөтөлсөн Допа

Тасалбар авах линк: https://www.ticket.mn/event/1737/

Сэтгэгдэл