ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
5 цаг, 58 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
2 өдөр, 2 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 5 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 6 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 10 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 8 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 9 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 10 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 10 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 23 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 4 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 6 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 6 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 10 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 10 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 10 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 10 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 10 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 21 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 23 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
6 өдөр, 3 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 7 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 7 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 7 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 8 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 10 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 10 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 10 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 10 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 2 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 2 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 4 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Жижиг намууд жагсаалтаа зараад эхэлсэн үү?!

Б.ДАМДИН-ОЧИР


 

Ирэх жил болох УИХ-ын ээлжит сонгууль цоо шинэ зарчмаар явагдана. Үндсэн хууль, бусад хуульд сонгуулийн тогтолцоог өөрчилж, эрхэм гишүүдийн тоог нэмсэн. Хамгийн гол нь ирэх онд УИХ-д жижиг намууд орж ирэх бололцоотой болсон. Босгыг нь намсгасан учраас тэдний боломж өндөрссөн. Гэвч зарим нэг жижиг нам жагсаалтаа зарж, сонгуулийн мөнгөө босгоод сурталчилгаандаа ороод эхэлсэн байж болзошгүй гэх мэдээлэл “тамхины цэг” хавиар яригдах болов. Ийм мэдээллийг үнэн гэхэд хэцүү л юм. Гэхдээ үнэхээр ийм байдал байгаа бол яах вэ. Хуулиар үүнийг хэрхэн хориглож заасан бэ. Өнгөрсөн хавар, зунаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудад шингээхээр хэлэлцэх үеэр энэ асуудал хөндөгдөж байв. Эрхэм гишүүд “...Өмнө нь санал худалдаж авдаг байсан. Одоо нам худалдаж авч мэдэхээр байна. Жагсаалтад дээгүүр бичигддэг намыг худалдсан, худалдаж авсан гэдэг мэдээлэл яваад эхэллээ. Үүнийг Улс төрийн намын тухай хуулиар яаж зохицуулах вэ. Мөнгөтэй хүмүүс УИХ-д орж ирэхийн тулд бүртгэлээр дээгүүр жагссан намыг худалдан авах ажил гараад эхэлж байна. Ийм нөхцөлд Улс төрийн намын тухай хуулиас өөр хуулиар таслан зогсоох хэрэгтэй” гэцгээж байв. Үүнд төсөл санаачлагчид хийгээд эрх баригч намын нөлөө бүхий гишүүд “...УИХ-ын сонгуулийн тухай хуульд “...Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно” гэсэн заалт оруулсан. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд бас оруулсан. Шаардлага гарвал улс төрийн намуудын бүртгэлийг дахин цэгцлэх боломж бий. Нам нэртэй нэг хүний нам ч явж байгаа нь үнэн” гэж байв. Тэгэхээр ойрын үед улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж магадгүй гэсэн үг. Дашрамд хэлэхэд, өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг. Жагсаавал, МАН, АН, МНН, ИЗН, МУНН, МЛАН, ЭОН, МЛН, БНН, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, МСДН, Ард түмний нам, МҮАН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ИХН, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, ХҮН, Эх орончдын нэгдсэн нам, Монгол консератив нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхийн засаглал нам, Их эв нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Монгол шинэчлэлт нам, ШИНЭН, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам гэсэн дарааллаар бүртгэгдсэн байдаг юм байна.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл