
2021 оны 11-р сарын 10-ны өдөр
Хааны архитектор байсан Шинкелийн нэрэмжит Берлин хотын төвд
орших гудамжинд орших СОН хэмээх галерейд Монгол Улсаас
ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам болон Монголын соёлын элч О.Оюунтуяа нарын дэмжлэгээр ном танилцуулах уулзалт болов. Монголын соёлын элч О.Оюунтуяа арга хэмжээг нээж үг хэллээ.

Энэ үдшийн уран үгсийн
чуулганд хөгжимчин Б.Ууганцэцэг их хуур татаж, уянгалаг эгшгээр хөг, аялгуу нэмэв. СОН галерей Берлин хотын төвд оршиж, төрөл бүрийн соёлын арга хэмжээ зохиогддог төв болсон газар юм байна. “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номны хэвлэлийг эрхлэн гаргасан Ойленшпигель паблишинг” группын
эзэн М.Ойме арга хэмжээг сонирхолтой хэлбэрээр удирдаж, олон сэдвүүдийн талаар асуулт тавин, зохиогчоос
хариулт авлаа.

Монголыг аялал жуулчлалын
чиглэлээр сонирхогчдоос гадна Мюнхенээс палентологийн мэргэжлийн ба энэ талаар
Германд болон гадаадад үзэсгэлэн зохион байгуулдаг хоёр хүн
номын зохиогч Д.Тэрбишдагвын номын уулзалтыг зорьж ирсэн байв. Өвөг дээдсээсээ
уламжлан ажиллуулж байгаа туршлагатай байгууллагатай бөгөөд 2022 онд Хонгконгд үлэг гүрвэлийн үзэсгэлэн зохион
байгуулахаар бэлтгэл ажлаа эхэлжээ. Динозаврын үзэсгэлэн зохион байгуулагдахад
энэ байгууллага бол гол зохион байгуулагчдын нэг юм байна. Монголын динозавр
бол дэлхийд алдартай. Д.Тэрбишдагвын номыг уншаад динозавртой холбоотой хэсэг нь тэдний анхаарлыг нь
татжээ.
Тэд “Бид энэ үзэсгэлэнгийн
үеэр зөвхөн динозавр танилцуулах төдий биш, үүнтэй холбоотой бүх талаар
шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр хамтран ажиллах болно. Нөгөө
талаасаа үзэсгэлэнд анимейшн хэлбэрээр динозаврыг дуураймал
биш, жинхэнэ гэдгийг харуулах нь чухал юм. Энэ талаар бид мэргэшсэн байгууллага бөгөөд динозаврыг 3D хэлбэрээр юмуу
анимейшн хэлбэрээр үзүүлэх чиглэлээр асар их туршлагатай. Энэ үеэр BBC болон дэлхийн хэвлэл мэдээллийн салбарынхан хүрэлцэн ирж сурвалжлага хийдэг тул
Монголын хувьд асар том сурталчилгаа болно. Монгол Улсыг
судлаачид, эрдэмтэд л динозаврын өлгий гэдгийг мэддэг боловч жирийн хүмүүст
ойлгуулах, тэрүүгээрээ дэлхийн том хэвлэл мэдээллийхний анхаарлыг татах,
сурталчлах боломж бүрэн бий” гэж ярьж
байлаа. Мөн “Палеонтологийн хүрээлэнгийн
хүмүүстэй холбож өгнө үү. Таны энэ номыг уншиж
үзэхэд ялангуяа археологи, палеонтологийн тухай бичсэн хэсэг их сонирхол
татсан” гэв. Номын зохиогч
Д.Тэрбишдагва “Монголыг сурталчлах ажилд хойш суухгүй ээ, мэргэжлийн хүмүүстэй
холбож өгнө.
Монгол хүн төрөлхтний түүх, эртний археологи, палентологийн баян бүрд
гэдгийг олны сонорт хүргэх сайхан боломж юм” хэмээн уулзах товоо тохиров. Д.Тэрбишдагвын номын танилцуулах үйл ажиллагаа нь Монголыг сонирхсон олон
хүнийг холбох гүүр болж байна.
Д.Доржпагма
Сэтгэгдэл