ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
33 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 20 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 5 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 2 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 3 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 17 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 23 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 4 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 4 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 4 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 4 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 4 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 15 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 17 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 21 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 1 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 2 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 5 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 5 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 5 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

ТӨХК-иуд өвөлд бэлэн үү

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч буй төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа доголдолгүй хэвийн явагдаж байж төсөв бүрдэнэ. Наадмын дараа намар гэдэг. Тэгвэл төрийн өмчит компаниуд өвөлдөө бэлэн эсэх, тулгамдсан асуудал юу байгааг хамтатган толгой компани “Эрдэнэс Монгол”-д тайлагналаа.

“Эрдэнэс Монгол” төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлагаар хангаж, тэдний жаргал зовлонг сонсох үүрэгтэй. Мөн болж бүтэхгүйг нь Засгийн газарт “өргөн” мэдүүлэх бүрэн эрхтэй учраас харьяа компанийн удирдлагууд ний нуугүй дэлгэрэнгүй яриа дэлгэв. Нэгдэл хагас жилийн хугацаанд нийт өрийн хэмжээг 500 тэрбум төгрөгөөр бууруулснаар төрийн өмчит компаниудын өр 7.8 их наяд төгрөг болжээ. Ерөнхий дүнгээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн эргэлтийн хөрөнгө 1.6 их наядаар нэмэгдсэн бол борлуулалтын орлого 6.9 их наядаар өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ анхаарах асуудал ч байна. Хэдийгээр компаниудын үнэлгээ өндөр гарсан ч “Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагааны төлөвлөгөө муу, “Дархан төмөрлөг” тээвэр ложистик хүндрэлтэй, “Цемент шохойн үйлдвэр” цементийн борлуулалт тааруу, Багануур, Шивээ-Овоо ХК нийгмийн хариуцлагаас шалтгаалан алдагдалтай ажиллаж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлэв. Тэд өвөлд бэлэн эсэхийг хүргэе.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон: АМНАТ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМЭЛТ ЗАРДАЛ БИЙ БОЛГОЖ БАЙНА

-Хоёрдугаар хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө 20 сая тонн хүдэр олборлож, 18.3 сая тонныг боловсруулахаар ажиллаж байна. 2023 онд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.5-100.8 хувиар биелүүлэх зорилт тавьсан. Түүнчлэн, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 102.2 хувиар биелүүлэхийн зэрэгцээ, улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллах төлөвтэй байгаа. Эдийн засгийн үзүүлэлт, үйлдвэрлэл хийгээд төлөвлөгөөний биелэлтээ давуулан биелүүлсэн ч үйл ажиллагааны бодит байдал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийг дагасан тулгамдсан асуудлууд бий. Тухайлбал, зэс, молибдены баяжмалын дагалдах элементэд АМНАТ тооцож буй нь “үндэслэлгүй нэмэлт зардал”-ыг бий болгож, төлбөр их хэмжээний зөрүүтэйд тооцогдож байна. Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх, үйлдвэрлэж буй эрчим хүчээ өөрийн өртгөөс бага үнээр нийлүүлж, түүнээс өндөр үнээр худалдан авах, үйлдвэрийн техникийн бодлоготой уялдуулах техник тоног төхөөрөмж худалдан авахад хүндрэлтэй байдаг.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн дарга Г.Дугаржав: СҮҮЛИЙН ЕСӨН ЖИЛД ХИЙГЭЭГҮЙ ИХ ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭ

-“Манай үйлдвэрийн хувьд 20 хоногийн буюу 110 мянган тонн дизель түлшний нөөцтэй байна. Энэ бол хангалттай. Бидэнд хуримтлагдсан цалингийн өр байхгүй буюу цэвэр ашигтай ажиллаж байгаа. Татвараа төлсний дараа бид хагас жилийн байдлаар 12.2 тэрбумын ашигтай ажилласан. Түүнчлэн үйлдвэрийн хэмжээнд сүүлийн есөн жилд хийгээгүй их засварын ажлыг хийж байна. Энэ бол манай өвөлжилтийн бэлтгэл ажлын гол хэсэг. Төрийн өмчит компаниуд нэгдэл болж ажилласнаар манай үйлдвэрийн хувьд л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-т жилд нийлүүлэх ган бөмбөлгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ингэснээр манайх импортыг орлоод эхэлчихлээ. Бид одоогийн байдлаар 250 мянган тонн төмрийн баяжмал экспортлоод байгаа. Тэгэхээр борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 116 ажил хийхээр төлөвлөсөн.

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар: ШОХОЙН ШИНЭ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСЛИЙГ ДЭМЖСЭН

-“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьд цемент үйлдвэрлэлээс гадна Монгол Улсын эдийн засагт стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийг хөвүүлэн баяжуулахад ордог гол түүхий эд болох технологийн шохой нийлүүлдэг. 2023 оны эхний хагас жилд нийт 22.3 мянган тонн шохой үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 96.3 хувьтай байна. Үйлдвэрлэлийн тухайд, 2023 оны эхний хагас жилд төлөвлөгөөний гүйцэтгэл 86 хувь, биелэлт 77 хувь байна. Толгой компаниас барилгын материал үйлдвэрлэлийн төв болох концепц болон Шохойн шинэ үйлдвэр барих төслийг дэмжихээ илэрхийлж, нөөц бололцоогоо ашиглан тогтвортой өсөлтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн цалингийн асуудлаар ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авахыг ТУЗ-ийн гишүүд зөвлөсөн. "Эрдэнэс Монгол" нэгдэл нь охин, харьяа компаниуддаа шаардлага тавих, хянах гэхээсээ аль болох менежментийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, гүйцэтгэлд цаг хугацааны болон чанарын өсөлт гаргаж хамтран ажиллахыг зорьж байгаа гэж ойлгож байна.

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД 53.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН

Компанийн 75 хувийг төр буюу “Эрдэнэс Монгол” эзэмшдэг. “Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хэвийн. Талаас илүү хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 28 төрлийн ажлыг 53.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх төлөвлөгөө гаргасан. Хил гааль, түлш шатахууны үнэ тогтвортой байгаа. Бидний тооцоолсноор төсөвт манай компанийн нэг ажилтан 40 сая төгрөгийн баялаг бүтээн хувь нэмэр оруулж байгаа ч хүний нөөцтэй холбоотой тулгамдсан асуудал бий. Өнгөрсөн онд 75 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн байна. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй мянга шахам хүн бий. Шийдвэрлүүлэх бас нэг асуудал нь нүүрсний үнийг хамгийн багадаа 5500 төгрөгөөр нэмэгдүүлэх, цаашид үнийг индексжүүлэх шаардлагатай байгаа. Мөн эрчим хүчний нүүрс нийлүүлж буй уурхайнуудад татаас өгөх боломжийг нээх хэрэгтэй.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл