ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
35 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 20 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 5 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 2 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 3 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 17 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 23 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 4 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 4 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 4 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 4 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 4 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 15 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 17 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 1 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 2 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 5 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 5 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 5 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Эх дэлхийн түгшүүрийн дохио: Уур амьсгалын өөрчлөлт

Байгаль дэлхийн “ааш” араншин хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг хүн төрөлхтөн биеэрээ мэдэрч, байгаа бүхнээрээ төлөх эмзэг цаг үе хаяанд иржээ. Уг нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг нь яг одоо гэдгийг дэлхий нийт, НҮБ одоогоос 2-3 жилийн өмнө онцгойлон анхааруулж байв. Тэр дунд Монгол Улс анхаарлын “улаан тэмдэг”-тэй байсныг хэлэх үү. Харамсалтай нь цаг явах тусам байгаль дэлхийн “ааш” нь улам л муудаж байгааг ухаж ойлгохгүйгээр, учирлаж сэхээрэхгүйгээр урагшаа нэг ч алхах боломжгүй боллоо. Иймдээ тултал даанч хайхрамжгүй явжээ.


 Зуны тэргүүн сар гарч, дундаа орчихоод байхад хасах хэмтэй өдрүүд ээлжилж байна. Үндсэндээ нэг өдөр зун нөгөө өдөр хаврын хавсарга тавина. Эсвэл намар, өвлийн улирлыг үлгэрийн хийсвэр ерөнцөд байгаа мэт алган дээр харуулдаг тааварлашгүй сорилттой нүүр тулсаар байна. Зун ороогүй бол наадмын дараа өдөр алгасахгүй асгарч мал амьтан, хүн зоны ахуй амьдралаа төлөвлөх хэв маягийг эвдэж байна. Хамгийн наад зах нь ган ганчиг, газар тариалантай холбоотой эдийн засгийн хямрал бий болдог. Тэр хэрээр улсын эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж буй нь борооны давтамж нэмэгдсэн, буурсан төдий өнгөцхөн ойлголт, дам яриа биш уур амьсгалын өөрчлөлтийн бодит жишээ юм. Урьд нь Монголд цаг агаар тогтвортой, шиврээ бороо орохдоо аажмаар газрын хөрсөнд шингэдэг байсан бол одоо хур тунадас улам цөөрч гэнэт аадар асгаад, үер болдог. Үүнээс болж агаар мандлын тогтворгүй байдал нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрч нь ихсээд байна. Энэ бол санамсаргүй тохиолдол бус. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаар мандал тогтворгүй байдалд ороод, гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна гэдгийг шинжээчид хэлж тайлбарлаж ирсэн. Үүн дээр манай улсын газар зүйн онцлог, байршил ч “буруутай”. Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газар зүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэгт орж байна. Эмзэг байдлаараа гарын арван хуруунд багтдаг. Хэдийгээр манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмэр бага оруулж байгаа ч эсрэгээрээ хохирогч болж буй юм. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орнууд өнгөрсөн 100 илүү жилийн турш хүлэмжийн хийг ялгаруулсаар ирсэн. Хөгжиж буй орнууд ч дутахааргүй ихийг ялгаруулж байна. Гэвч хохирлыг нийтээрээ хүртэж буй ийм л онцлогтой зүйл билээ.


Бидний өнгөцхөн ойлголтоор бол ган гачиг, усны хомстол, гал түймэр, далайн түвшин өсөх, үер, туйлын мөс хайлах, хүчтэй шороон шуурга болон биологийн төрөл зүйл хомстож буйг анхааруулсан түгшүүрийн дохио бол өнөөх л уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар юм. Гэтэл яг одоо дэлхийн дулаарал явагдаж, уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхий хэмээх нэг цөмөөс “цацарч” буй энэ түгшүүрийн дохио манай улсад хэрхэн нөлөөлж буйг сонирхож үзье.


Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн байна. Сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор буурч, халуун өдрийн тоо 24 хоногоор нэмэгдэж, хуурайших хандлагатай байна. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болох шалтгаан болж буйг харуулна. Харин хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-10 хувиар буурчээ. Улирлын өөрчлөлтөөр нь авч үзвэл өвлийн дулаарал илүү эрчимтэй буюу 2.6 градусаар нэмэгдэж байгаа бол зун температурын өсөлт 1.9 градус байгаа аж.


Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад бараг төрөл зүйл бүрээрээ хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Тухайлбал, судлаачдын тогтоосноор 1971 оны байдлаар нийт газар нутгийн 63 хувьд олон жилийн цэвдэг тархсан байсан бол 2016 онд 29.3 хувь, 2000-2015 оны хооронд нийт нуур цөөрмийн 21 хувь, гол мөрний 12 хувь, горхи булгийн 15 хувь нь хатаж ширгэсэн судалгаа байдаг. Мөн хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл жилд дунджаар 54 удаа тохиодог бөгөөд харин тэдгээрийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.


Хоёр ч удаагийн судалгааны дүгнэлтээр Монголын экосистем ихээхэн эмзэг, эдийн засаг нь мал аж ахуйгаас хамааралтай, хур борооны хэмжээнээс шууд хамаардаг газар тариалантай, хүн ам нь хурдацтай нэмэгдэж байгаа, уламжлалт нүүдлийн ахуйтай боловч хотжилтын хандлага давамгайлж байгаа зэрэг олон хүчин зүйл нь Монгол улсыг уур амьсгалын өөрчлөлтөд маш эмзэг, өртөмтгий болгож байна гэжээ. Энэ бол хангалттай үндэслэл шалтгаан юм.


Үргэлжлэл бий...


 


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл