ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
50 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 5 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 2 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 3 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 5 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 23 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 4 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 4 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 4 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 15 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 1 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 2 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 5 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 5 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 5 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

УБТЗ-ын "ченж" хийдэг УИХ-ын гишүүнтэй байх уу?!

“Эрхэм гишүүд, сайд, дарга нарын эрх мэдлийг багасгаж, нийтийн эрх ашиг болон боломжийг хулгайлдаг байдлыг хална” гэж байгаад Үндсэн хууль, Ашиг сонирхлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. “Трансперенси интернейшнл” байгууллагын тодорхойлсноор “Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь төрийн албан хаагч төрийн ашиг сонирхолд болон улсын ашиг сонирхолд үйлчлэхээсээ илүү төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж өөрийн үзэмжээр хувийн ашиг сонирхолдоо үйлчлэх нөхцөл байдлыг ойлгоно” гэсэн. Мөн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс “Төрийн албан хаагчаас үүргээ гүйцэтгэхэд албаны болон хувийн сонирхол зөрчилдөх буюу төрийн албан хаагчийн хувийн сонирхол нь албаны үүргээ гүйцэтгэхэд нь харшаар нөлөөлөхийг хэлнэ” гэжээ.

Гэтэл манай төрийн өндөр албан тушаалтнууд аваагүй, ороогүй зүйл Монголд үлдээгүй юм. Өмч хувьчлал, газрын доорх баялаг гээд бүгдэд нь тэд хуруу гараа дүрцгээсэн. Маш товч хэлэхэд, Монголын бизнесмэнүүд тэдний зай завсраар үйл ажиллагаагаа явуулдаг.

Ийм нэгэн жишээг бид өмнөх дугаараараа хөндсөн. Хэвлэлүүд ч энэ талаар өмнө нь чамгүй олон дуугарч байжээ. “УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар байгийн нутагт “Олон овоо” өртөөний “Наймдугаар зам” буюу төмөр замын бүсэд дам байдлаар ачиж буулгах талбай буюу терминал эзэмшдэг. Асар их ашиг олдог. Гэрээ нь дууссан ч УБТЗ-ынхан цуцалж чаддаггүй. Дээрээс нь дамжсаар байгаад Ш.Адьшаатай холбогддог “Шинэ ази ложистик”, “Шанд ложистик” гэх компаниудын аль нь ачиж буулгах талбайг ашиглаад байгаа нь ч мэдэгдэхгүйгээр жонхууруулдаг” гэсэн мэдээллүүд тасардаггүй.

Тодруулбал, “Шинэ ази ложистик” ХХК нь “Олон овоо” өртөөний “Наймдугаар зам” дагуу ачаа ачиж буулгах зориулалттай нийт 9416 м кв талбай бүхий 152 м ачилтын фронттой, нийт 286 м урт төмөр замыг ашиглах гэрээг 2020 оны гуравдугаар сарын 31-нд УБТЗ-тай байгуулжээ. Энэ гэрээ 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нд дуусжээ.

Мөн 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн гаалийн хяналтын бүсийн судалгаанд дурдсанаар “Шанд ложистик” ХХК нь мөн дээрх байршилд нурмаг ачаа ачиж, буулгах талбайг эзэмшдэг байна.

Ш.Адьшаагийн гэх талбайгаар “Олон овоо” өртөөний ойр хавьд олборлолт явуулдаг арваад уурхай байнга үйлчлүүлдэг. Ер нь л тэр ачиж буулгах талбай байнга “хоол”-той байдаг. Тиймээс сард 700 саяас нэг тэрбумын ашиг олдог. Ийм тооцоолол бий.

Ер нь бол Ш.Адьшаа энэ төрлийн “бизнес” рүү гүн гүнзгий шигдчихсэн юм байна.

Ердөө өчигдөр, уржигдар АТГ-аас албан тушаалтнуудын 2022 оны ХОМ-ийг зарлалаа. Ш.Адьшаа хөрөнгө, орлого дээр 2022 онд нэг компани нэмэгджээ. Нэр нь “Винсолд интернэйшнл” ХХК гэнэ. Тус компанийг 2021 оны нэгдүгээр сарын 6-нд байгуулжээ. Эзэмшигч нь түүний эхнэр Я.Саранчимэг, туслах Т.Доржпалам хоёр аж. Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, газар тариалан, автомашинаар ачаа тээвэрлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны захирамжаар ачиж, буулгах талбай буюу терминалын зориулалтаар 50 га газрыг эзэмшсэн байгаа юм.

Энэ нь бараг л нүүрсний хулгай хэмээх эвгүй сэдэвтэй эвтэйхэн холбогдчихмоор аж. Учир нь “Олон овоо” өртөө байдаг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дээр, бас ойрхон олборлолт явуулдаг уурхайнуудад олддоггүй газрыг мань гишүүний хамаарал бүхий этгээд тогтмол эзэмшдэгт хамаг учир байгаа юм. Эрхэм гишүүний хамаарал бүхий этгээдийн компани УБТЗ-тай гэрээ байгуулж, уурхайн үйл ажиллагаа эрхэлж, олборлолт явуулдаг компаниуд дээрх компаниудад төлбөр төлж үйлчлүүлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ш.Адьшаагийн гэх компани уурхайнуудаас авсан 100 төгрөгийнхөө ганцыг нь л УБТЗ-ын түрээсэнд төлдөг. Бусад нь тэдний ашиг болдог. Шууд утгаараа, нүүрсний өртгийг ингэж механикаар нэмдэг.

Гэтэл мань эр “Нүрсний хулгай байна гэдэг анхны шүглийг би үлээсэн байдаг юм. Сүүлийн үед анзаарахад амтай болгон би шүгэл үлээсэн гэж байх шиг. Гэхдээ баримт үлддэг. 2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр 26 гишүүнээр дэмжүүлж гарын үсэг зуруулж, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хилийн боомтууд, нүүрс тээвэрлэлт, төр, хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд, оффтейк гэрээ зэргийг шалгаж, ард түмэнд мэдээлэх, алдаа завхралыг засах УИХ-ын Түр хянан шалгах хороог УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд байгуулж, УИХ-д өргөн мэдүүлж, тогтоол гаргуулсан” гэж хэвлэлд яриад л суугаад байдаг. Ш.Адьшаагийн юунд итгэх вэ. Үгэнд нь нь үү, үйлдэлд нь үү?! Аль нь ч байсан энэ бүхнээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа УБТЗ-ын "ченж" хийдэг гэсэн логик үүсч байгаа юм.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл