Абу Даби хотноо үргэлжилж буй “World Pro Jiujitsu Championship 2021” тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцож байна. Тодруулбал, өчигдөр тус тэмцээний бор бүсний М4 -85кг жинд барилдсан Б.Энхтүвшин алтан медаль, хар бүсний М1 -70кг жинд барилдсан Б.Буяндэлгэр алтан медаль хүртэж, энэ жиндээ хошой дэлхийн аварга боллоо. Дашрамд дурдахад, жюүжицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 26-27-нд болно. Өсвөр үе, залуучууд /U8, U10, U12, U14, U16, U18/ ангилал 26-нд зохиогдох бол 27-нд мастерс, насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн Онцгой байдлын ерөнхий газрын спорт зааланд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл