ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
4 цаг, 3 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
2 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 3 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 4 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 8 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 6 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 7 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 8 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 8 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 21 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 2 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 4 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 4 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 8 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 8 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 8 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 8 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 8 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 19 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 21 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
6 өдөр, 1 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 5 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 5 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 5 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 6 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 8 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 9 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 9 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 9 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 2 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Ц.Амгаланбаатар хэн ч байж болно, харин хэлсэн нь үнэн бол яах вэ?!

Б.БАЯР

Ер нь бол “Шоронгоос захидал бичлээ” гэж нэлээд дуулддаг. Харин бичлэг хийгээд цацах нь ховор. Дээхнэ, С.Зоригийг хөнөөсөн хэргийг гэрч гэгдээд Францаас “ирсэн” Дамирангийн Энхбатын амьддаа үлдээсэн видео бичлэг бас гарч ирж байв. Тэгвэл хоригдож байгаа Ц.Амгаланбаатар уржигдар “видео”-гоор яриад цочтол гарч ирэв. Ц.Амгаланбаатарыг “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүтгэсэн”, “Өөрөө хүн амины хэргээр шоронд ял эдэлж байгаа” гэхээр олон нийт мэднэ.

Түүний бичлэгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн олон нийтэд үзүүллээ. Ингэхдээ “Хорих ангид ял эдэлж байгаа хүний хүсэлтээр бичлэгийг дэлгэлээ. Эрүү шүүлтийн хор хөнөөлийг таниулах зорилгоор хүргэж байна” гэв. Ц.Амгаланбаатар мөн л С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал ярьсан байна. Тэрбээр “Ялаа эдлээд явж байх хугацаанд 2013 онд С.Зоригийн гэх хилс хэрэгт холбогдсон. Анх 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулынхан ирж "Чи С.Зоригийг алсан гэж хэл" гэж намайг дарамталж эхэлсэн. Би "Үгүй" гэсэн. Тэгээд зөндөө асуудалд унасан. "Хүүхдийг чинь ингэж ална шүү" гэдэг байсан. ... "Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу. Чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу" гэдэг шахалт, дарамт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүгийн ажлаа тараад явж байгаа бичлэгийг нь үзүүлээд "Дүү охиныг чинь хэдэн залуучууд хээр очоод хүчиндээд, кислота шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ. Чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цааш явах уу" гэж тулгаж байсан. Эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг үзүүлээд "Дүүг чинь аваараар алчих уу. Гарцгүй газраар явж байна. Дүүг нь алчихлаа гэхэд хэдэн төгрөгийн торгуульд унаад ял авахгүй сална шүү дээ" гэх мэтээр намайг дарамталдаг байсан. Дээрээс нь "Чи 25 жилийн ялтай ч шоронгоос гаргана. Хүүхэд болон аав ээж хоёр дүүг чинь алж газрын хөрснөөс арчихгүй. “С.Зоригийг алсан” гээд мэдүүлэг өгчих юм бол чамайг үхсэн гээд гадаад улс руу гаргаж өгнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарын үсэг зураад л болно. Чиний паспорт энэ тэрийг бүрдүүлсэн байгаа. Хоёр жилийн өмнөөс үүний бүрдүүлдэг" гэж Тагнуулын Мөнхгал, Баяр гэдэг хоёр хүн хэлсэн. ...Тухайн үед хуурамч гэрч бүрдүүлсэн. ..Зөвхөн Б.Содномдаржаа бид хоёрын мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр ялласан. ...Эсрэг талын хүчтэй хүмүүс байна. Шударга албан хаагч зөндөө байгаа ч энэ хоёр талын дунд би арчигдаад өнгөрөх байдал үүсэх гээд байна. Та бүхнээс амь насны минь эрсдэлийг анхааралдаа аваач ээ гэж хүсэж байна” гэх зэргээр ноцтой зүйлүүдийг ярьжээ. Бүрэн эхээр нь сонсвол бүр ноцтой нь мэдэгдэнэ.

Ц.Амгаланбаатарын энэ бичлэг цацагдсаныг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. “С.Зоригийг хөнөөсөн хэргээр дахиад улс төр хийж байна”, “Шоронгийн хоригдлын үгэнд итгэх хэрэггүй” гэх мэтийн “байр суурь”-ууд нийтийн дунд, ялангуяа цахим сүлжээнд “сэвэгдэх” байдлаар тарж байна.

Мэдээж, энэ талаас нь бид бүгдээрээ харах хэрэгтэй. Учир нь энэ хэрэг гарснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хооронд хангалттай л улстөржүүлж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэргийг шалгах явц, байдал, хэрэгтэй холбоотой зүйлүүд өөр тийш эргэж, олон жил хөшигний ард болсон үйл явдлуудаас зарим нь ил болж байна. Тэр утгаараа Ц.Амгаланбаатарын ярьсан зүйл анхаарал татна. Тэр хүн шоронгийн хоригдол гэдэг нь үнэн. Гэвч... Тэр хэн ч байж болно л доо. Харин хэлсэн ярьсан нь үнэн бол яах вэ. Хамгийн ноцтой нь энэ шүү?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл