Абу Даби хотноо үргэлжилж буй “World Pro Jiujitsu Championship 2021” тэмцээнд манай улсын тамирчид амжилттай оролцож байна. Тодруулбал, өчигдөр тус тэмцээний хөх бүсний мастерс 1 ангиллын -62кг жинд барилдсан Т.Цэнд-Аюуш алтан медаль, мастерс 4 ангиллын -120кг жинд Д.Баярсайхан мөнгөн медаль, хөх бүсний мастерс1 ангиллын -49кг жинд Н.Чаминтуяа мөнгөн медаль, мастерс 2 ангиллын ягаан бүсний -94кг жинд Б.Батжаргал хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл