Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
5 цаг, 5 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
8 цаг, 40 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
8 цаг, 55 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
13 цаг, 35 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 10 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 11 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 13 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 13 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 2 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 7 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 8 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 8 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 12 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 12 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 13 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 13 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 12 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
3 өдөр, 23 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 2 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 6 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 9 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 10 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 10 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 10 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 13 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 13 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 13 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 13 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 8 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 13 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
6 өдөр, 23 цаг
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу

Тооноо буулгаж, тогоогоо хөмрөх нь үү гэлтэй дуулиант шуугиант өдрүүдийн эрч энэ өдөр суларч, Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-аар эцэслэн батлав. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн 5Ш ажиллагааг дагасан гэмт хэргийн мэдээ мэдээлэл олон нийтийг бухимдуулж, улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг түгшээх болсон цаг үед Үндсэн хууль буюу нийгмийн гэрээг ийн шинэчилнэ гэдэг амаргүй даваа. Тэр дундаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс араас залгуулан УИХ-аар хэлэлцэх Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хуулийн өөрчлөлтүүд эцэслэн батлагдсанаар Монголд улс төрийн шинэ дэг, шинэ дүрэм үйлчилж эхэлнэ. одоогийн тоглоомын дүрмээр сонгогдож, эрх мэдэлд хүрсэн УИХ-ын гишүүдийн хувьд нэн таагүй нөхцөл. Дээр нь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар удаа дараа “Ирэх УИХ-ын сонгуульд нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. УИХ-ын нэр дэвших өрсөлдөөнийг нээлттэй явуулна” хэмээн ил тод мэдэгдсэн. Мөн сүүлийн хагас жилийн хугацаанд УИХ-ын нэр бүхий гишүүд хууль хяналтын байгууллагад шалгагдаж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, байцаалт мэдүүлэг өгөх нь олон болсон. Гэмт хэрэгт шинээр нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаас оруулж ирэх тухай хэвлэлийн мэдээ ч тасрахаа байсан. Ийм нөхцөлд хууль тогтоох засаглалын кнопыг атгаж, Монголын улс төрд тоглоомын шинэ дүрмийг хуульчилна гэдэг яав ч таатай зүйл биш. Гэсэн ч тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталж, шинэ УИХ 126 гишүүнтэй болж, холимог тогтолцоогоор буюу 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар сонгох сонгуулийн шинэ тогтолцоог баталлаа. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг баталсны дараа “Монголын нийгэмд том шилжилт явагдаж байна. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгмээрээ хсэмжилж байна. Монголчууд их бяр нь тэгширч, ухаан бодол нь хөвчирнө гэж ярьдаг. Яг л энэ үе бидний маргаашийн хөгжлийн суурь бөгөөд гарааны үе гэж харж байна” хэмээн дүгнэсэн.

Үнэхээр ч УИХ-ын даргын хэлсэнчлэн 2023 он, тэр дундаа 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр бол Монголын улс төрд гэрээний шинэ цэг болж чадлаа. Энэ өөрчлөлт үр дүнтэй хэрэгжснээр УИХ-ын гишүүд тойргийн хөрөнгө оруулалтад төсвийн хөрөнгийг зувчуулж, нэр хүнд карьерийнхаа төлөө улсын мөнгийг үр дүнгүй зарлагаддаг нөхцөл байдал үгүй болно. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого УИХ гэсэн нэг тайзнаа нэгэн багц сэдэв болон хэлэлцэгдэж, тойрог тойрогт хуваагдсан бодлогын стратеги нэг мөртэй, нэг эрх ашигтай болно. Үүний тулд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд УИХ дахь намын бүлгүүдийг зөвшилцөл, ойлголцолд удаа дараа уриалж, ард иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэн үзэж, хуульчлан биелүүлэхийг шахаж шаардсан. Тал тохой бүртээ нэг эрх ашиг босгож, талцаж ялласан мэдээ мэдээллээр айлган сүрдүүлэх нь их болсон улс төрийн дотоод тэмцлийг зөөлрүүлж нэгтгэсэн. Тэрбээр яг энэ арга барилаараа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөн оны арваннэгдүгээр сарын 14-ий өдөр УИХ-аар батлуулж чадсан. Тухайн үеийн өөрчлөлтийн үр дүнд засаглалын зааг ялгааг тодорхой болгож, харилцан хамаарал, эвлэрч дагадаг хэмжээлшгүй эрх мэдлүүдийг байхгүй болгосон. Ингэснээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж, Ерөнхий сайдын бүрэн эрх бие дааж чадсан. Мөн Шүүхийн сахилгын хороо, УИХ-н дэргэд Тусгай хянан шалгах түр хороог байгуулах эрх зүйн орчныг нээсэн. Аймгийн төвүүдийг хотын статустай болгосноор Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх хуулийн дэмжлэгтэй болсон. Харин 2019 оны өөрчлөлтөөс нэг орхигдсон өөрчлөлт нь өнөөдрийн хуульчлан баталсан УИХ-ын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоо. Тухайн үеийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн улс төрөөс үүдэж уг заалтыг унагаасан. Үндсэндээ энэ удаагийн өөрчлөлт бол цоо шинэ санал санаачилга гэхээс илүүтэй 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэж буй цэг тавих үйл явц гэж болно. УИХ-ын дарга Г.Занданшатар ч энэ талаар “Үндсэн хуулийн өөрчлөлт ойр ойрхон хийгдлээ гэдэг сайн мууг би цагт нь үүрнэ байх. Гэхдээ үүнээс айлгүй хийсэн зүйлдээ итгэлтэй, ойрдоо олон үл ойлцголтой ч холдоо олон зөв зүйлсийн суурь нь болно гэдэгт эргэлзэхгүй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зөв байсныг нотлох олон үр дүнг бид өнөөдөр үзэж байна. Мэдээлэл ил тод нээлттэй, салбар бүрт гажиг гажуудлаа шахан илчилж цаашид эрүүл тунгалаг нийгмээ иргэд өөрсдөө бүтээх боломж үүссэн. Өнөөдөр ч энэ баталж буй ҮХӨ түүхэн үүргээ маргаашнаас эхлэн гүйцэтгэж эхэлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Зөв үйлийг алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь зөв үр дүнгийн суурь болно” хэмээн онцолсон. Ийн өөрийнх нь хэлчсэнчлэн тэрбээр Үндсэн хуулийн хоёр ч өөрчлөлтөд гарын үсэг зурж, эцсийн алхыг тогшсон УИХ-ын дарга болов. Үүний тулд мөн гал өрдөж, хэнгэрэг дэлдсэн улс төрийн зөрчил тэмцлийг намжааж, ард иргэдтэй ойлголцох улс төрийн түншлэлийг манлайлж чадлаа. Үндсэндээ ийн үлдэх мөр нь Үндсэн хууль, үргэлжлэх улс төр нь шинэ дүрэмтэй болов.


Сэтгэгдэл