Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орл…
6 цаг, 36 минут
БОАЖЯ: Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу ахуйн зори…
8 цаг, 25 минут
Алтайн ирээдүйг “онилсон” шинжлэх ухаанч яриа хэлэлцээ
10 цаг, 56 минут
Орхон голд живсэн хүүхдийн цогцсыг гаргажээ
11 цаг, 56 минут
Намууд "квот"-ыг дэмжих амлалтаа биелүүлэх үү
11 цаг, 57 минут
Шийдвэр гаргах түвшинд жeндэрийн эрх тэгш байдлыг дэмжих ло…
22 цаг, 58 минут
Г.Занданшатар: Нам “наймааны” хэрэгсэл болж болохгүй
1 өдөр, 3 цаг
Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал, Хөдөлмөрийн зах зээл…
1 өдөр, 4 цаг
Өсвөр үеийн жүдочид Санкт-Петербургээс мөнгө, хүрэл медаль …
1 өдөр, 6 цаг
Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт оноосон ялыг хэ…
1 өдөр, 7 цаг
“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон …
1 өдөр, 10 цаг
Архидан согтуурсан эрэгтэй хүүхдээ тэврэн цонхоор үсрэхийг …
1 өдөр, 11 цаг
Н.Удаанжаргалыг удааж байгаад нүүрсний хэргийг “унтраах” уу…
1 өдөр, 11 цаг
Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэг…
2 өдөр, 2 цаг
Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтворт…
2 өдөр, 3 цаг
БНСУ-д баривчлагдсан Л.Мөнхбат "Юу ч санахгүй байна" гэснээ…
2 өдөр, 9 цаг
Бидэнд мэдрэгддэг 4 төрлийн өлсөх мэдрэмжтэй танилцацгаая
2 өдөр, 9 цаг
"Бэлтэс мөрөн" ХХК-тай холбоотой эрүүгийн хэргийг прокурорт…
2 өдөр, 10 цаг
Танилц: Энэ сард халамжийн мөнгө олгох хуваарь
2 өдөр, 12 цаг
“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулбал татвар, эрх з…
2 өдөр, 12 цаг
Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төр…
2 өдөр, 12 цаг
С.Мөрөн: Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэ…
3 өдөр, 7 цаг
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг …
3 өдөр, 7 цаг
ГХЯ: Монгол улсын иргэн БНСУ-д бэлгийн хүчирхийллийн хэрэгт…
3 өдөр, 10 цаг
21 жил шалгагдсан хэргийг нь хэрэгсэхгүй болгож, 50 сая төг…
3 өдөр, 12 цаг
Сонгуулийн хууль: 2020 VS 2024
3 өдөр, 12 цаг
Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа
4 өдөр, 6 цаг
"Ид шидийн орон Хөвсгөл" төслийн хандивын тоглолт энэ сарын…
4 өдөр, 6 цаг
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уу…
4 өдөр, 7 цаг
Прокурор: 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу…
4 өдөр, 8 цаг
ЭЕШ энэ сарын 15-нд эхэлнэ
4 өдөр, 8 цаг
Шадар сайд С.Амарсайхан Туркийн Ерөнхийлөгчийн тангараг өрг…
4 өдөр, 11 цаг
ЖҮДО: Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль х…
4 өдөр, 11 цаг
Гол мөрний усны түвшин олон жилийн дундажийг даван үерлэж б…
4 өдөр, 12 цаг
“Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь улс төрийн тогт…
4 өдөр, 12 цаг
Танилц: "Гэгээн муза 17" наадамд нэр дэвшигчид
1 долоо хоног
Л.Гүндалайгийн эхнэр намын нэрээ солиулах хүсэлт гаргажээ
1 долоо хоног
Маргааш марафонтай, машингүй өдөр
1 долоо хоног
Б.Баярдаваа: Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэ…
1 долоо хоног
Хөвсгөл нуур орчим энэ зун хоёр хэсэгт зам хаана
1 долоо хоног
Танилц: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмнэ
1 долоо хоног
Чуулганы танхимаас: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь
1 долоо хоног
Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу
1 долоо хоног, 2 өдөр
Чуулган: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг бата…
1 долоо хоног, 2 өдөр
Д.Амарбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод нэгд…
1 долоо хоног, 2 өдөр
Хүүхдийн баярын өдөр нэмэлт автобус үйлчилгээнд гарна
1 долоо хоног, 2 өдөр
Хоёр бөхийн барилдах эрхийг түдгэлзүүлж, дөрвөн бөхийн бари…
1 долоо хоног, 2 өдөр
Сайд асан Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорино
1 долоо хоног, 2 өдөр
Э.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил …
1 долоо хоног, 3 өдөр

Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ


Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ

1 цаг 31 минутын өмнө

Tweet


ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдлээ.

БНФУ-ын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс өв багтжээ.

Эрдэмтэн судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн Буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн 17-р зууны монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцдог. Уг бичээс нь Лигдэн Хутагт Хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл билээ.

ЮНЕСКО-ийн Баримтат өвийн олон улсын жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс 5 баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол Шунхан Данжуур", 2017 онд "Есөн эрдэнийн ганжуур" бүртгэгдээд байсан бол ийнхүү энэ онд “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” бүртгэгдлээ.

Бүртгэлийн үндсэн шалгууруудаас танилцуулахад баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх, дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх, Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай аж.

Ташрамд дурдахад дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийг эхлүүлсэн. Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий өвийн хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, тэдгээрийг хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын дотор хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэхэд тус хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэгддэг байна.

Сэтгэгдэл